Ардчилсан намын ганц "дайсан" нь С.Эрдэнэ боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ын ганц дайсан нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ болжээ. Эсрэгээрээ С.Эрдэнийн дайсан нь УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Л.Гантөмөрийн "зовлон" нь ганцхан С.Эрдэнэ боллоо. 

Өөрөөр хэлбэл, өчигдөрхөн /2023.01.19/ АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр С.Эрдэнэтэй ойлголцож, намын тамгаа авч байж жинхэнэ утгаараа АН-ын дарга гэгдэнэ. Гэхдээ С.Эрдэнэ Л.Гантөмөрийг намын даргаар сонгосон хурлыг эрс няцааж, хууль бус гэж тайлбарлаж байгаа. 

Харин Л.Гантөмөр С.Эрдэнэтэй ойлголцоно, ойлголцох ёстой, ойлголцож байж цааш явна гэдгээ ч хэлсэн байдаг. 

Харамсалтай нь, Ц.Тувааны зовлонг О.Цогтгэрэл үүрч, О.Цогтгэрэл Ц.Туваанаас авсан зовлонгоо Л.Гантөмөрт хүлээлгэж өгснөөс өөрөөр АН-д ямар ч өөрчлөлт гарсангүй гэхэд болно.

Нөгөө л намын хагарал, хоёр хуваагдал, тамга тэмдэгний хэрүүл нь нам дотроо ч, хуулийн шатанд ч үргэлжилнэ гэдэг нь нэгэнт тодорхой уншигдаж байна. Энэ ч утгаараа тамгаа аваад хав дарчихсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ намынхаа ганц "дайсан" нь яах аргагүй мөн болж таарлаа. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алуурчин элбэгдоржий(31.164.60.105) 2023 оны 01 сарын 22

Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch Aluurchin erdene bol naiziigaa alsan Aluurchin.\nAluurchin erdene avgaigaa alsan Aluurchin...\nAluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna

0  |  0
Эрүүгийн элемент(192.82.91.253) 2023 оны 01 сарын 22

Энэ алуурчин чинь их л олон төрлийн өвчтэы юм гэсэн тэгээд үхэж далд орж тэр тамга тэмдэгий нь авах юмсандаа.

1  |  0
гурвалж(192.82.76.147) 2023 оны 01 сарын 22

эрдэнэ дарга жинхэнэ АН-н дарга гэдгийг одоо л ойлгох гээд байна.

0  |  1
X(192.82.71.133) 2023 оны 01 сарын 22

Эрдэнийн зөв ганц хүнийг олууллаа яасан их бооролдог юм өэ

0  |  1
s.erdene-iig demjij (202.9.41.31) 2023 оны 01 сарын 21

s.erdene-iig demjij bga shu

1  |  1
Иргэн(66.181.181.129) 2023 оны 01 сарын 22

Сү. Батболдын нохой

0  |  1
Top