Сонгон шалгаруулалтыг шоу болгочихов, ТАЗ-өө

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

“Цар тахлын хууль” хэмээх зүйл гарч, төрд шургалж, дулаан зөөлөн суудал бараадах гэсэн зарим нэгэнд таатай зүйл болж байв. Харин тус хуулийн үйлчлэх хугацаа өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, хуулийн дагуу хүмүүсийг ажлаас чөлөөлсөн.

Тодотговол, “Цар тахлын хууль”-аар түлхүүлж томилогдсон С.Оюунбилэг, Ц.Эрдэмбилэг нарын зургаан Төрийн нарийн бичгийн дарга, Ц.Батзул, Б.Билгүүн, Л.Дашдэмбэрэл, И.Даваадорж, Л.Баярмандал нарын 17 агентлагийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах шийдвэр гаргажээ. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар эдгээр дарга нарыг хуулийн дагуу чөлөөлсөн болж харагдуулаад эргүүлэн томилох тухай асуудал хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, олны хэл амнаас холдуулан томилох тухай мэдээллийг бидэнд өгсөн. Уг нь С.Амарбаясгалан дарга ”Чөлөөлөгдсөн агентлагийн дарга нар шалгалтаа өгөөд тэнцэх юм бол дахин томилогдох боломжтой” гэж хэлсэн. Гэхдээ үүний цаана юу байна. Сайд дарга нарын “Утсан хүүхэлдэй”-нүүдийг эргүүлэн томилох ажиллагаа явагдахыг ч үгүйсгэхгүй.

Учир нь, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын цаана төсвийн олон тэрбум төгрөгийн худалдан авалтыг зохион байгуулж хэрэгжүүлдэг хэмжээлшгүй том эрх мэдэл байдаг. Иймээс эдгээр албан тушаалд суух хүнд өндөр шаардлага тавьж шалгаруулалтыг шударгаар явуулах нийгмийн захиалга нэгэнт бий болжээ. Энд нам харгалзахгүй манай шилдэг сэхээтнүүд албан хаагчдад үүд хаалга нь нээлттэй байх ёстой.

Харамсалтай нь эрх баригч намын дарга нарын төрөл садан, найз нөхдөөр төрийн алба дүүрч байгаа нь эмгэнэл юм. Төрийн албаар дамжуулан эрх баригч, эрх мэдэлтнүүд өөрсдийн цүнх баригчдаа төрийн албанд байршуулж хэдэн арван наяд, тэрбумаар нь хулгайлж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой”, “Улаанбаатар” төмөр замын жишээнээс  нэгэнт тодорхой болсон зүйл. Энэ бусармаг зүйлийг сөрсөн тэмцэл гадаад дотоодгүй монголчуудын хилэнг бадрааж, цаашид ч өргөжих хандлагатай байна. Яам, агентлагийн ажилтнуудаас авсан тандалт судалгаагаар одоо чөлөөгдсөн 30 гаруй дарга уралдаанд орвол тэдгээрийн 80 гаруй хувь нь тэнцэхгүй хүмүүс гэж үзэж байгаа аж. Ийм цаг дор хуудуутай томилгоо хийвэл эргээд Засгийн газарт л муугаар нөлөөлж таарна.

Б.Баатарзориг даргатай Төрийн албаны зөвлөлийнхний ажлын арга барилаар Засгийн газар аливаа яам, агентлагийн түр дарга нарыг томилдог хэсэг хугацааны дараа тэдгээрт зориулсан захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлж, сонгон шалгаруулалт гэх шоуг дэглэдэг. Үр дүнд нь "крандуулсан" ноёны бөхийг гаргах бүх засвар тохируулгыг хийгээд жинхлүүлдэг бурангуй ажиллагаа болон өндөрлөдөг жишиг бий. Энэ арга барилыг өөрчлөхгүй бол Төрийн албаны хууль, Төрийн алба гэсэн байгууллага байх нь утгагүй юм. Аливаа сонгон шалгаруулалтын үндсэн зарчим бол шалгаруулалтад оролцогчдод тэгш боломж олгох явдал юм. Тухайлбал, Түр даргаар, томилогдсон, Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг тултал нь хэрэгжүүлмээр байна. Харамсалтай нь зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар ажлаа шилжүүлээгүй үүрэг даалгавар өгч сүрийг үзүүлдэг. Харин Д.Амарбаясгалан дарга хууль бус үйлдлийг шуурхай таслан зогсоох ёстой. Яам, агентлагийн даргад өрсөлдөж буй газар нэгжийн дарга нар одоо үүрэг даалгавар өгөөд дарамтлаад суугаа дарга нартайгаа өрсөлдөх гэж бүртгүүлнэ гэдэг бол томоохон дарамт болох нь тодорхой. Сонгон шалгаруулалт хариуцсан Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Ажлаасаа чөлөөлөгдсөн дарга нарын ажлыг хамгийн ойрхон ажлын байрны тодорхойлолттой дарга нарт шилжүүлдэг зохицуулалттай болохыг анхааруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж” мэдэгдсэн. Иймд төрд хулгай нүүрлэх гол хөрс болдог ноёны бөхчүүдийг "кранддаг" байдлыг таслан зогсоох нэг арга зам бол сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг нээлттэй болгох, олон нийтийн хяналт дор зохион байгуулах аливаа гажуудал бусармаг зүйл илэрвэл таслан зогсооход хууль хяналтын байгууллагын түргэн шуурхай оролцоог хангах нь чухал.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уур(202.9.46.81) 2023 оны 01 сарын 24

Сонгон шалгаруулалт бол ёстой худлаа шүү. Шалгаруулалтанд тэнцсэн гэж ам хаах л үйл ажиллагаа болдог. Тэр Дашдэмбэрэл гээд тэтгэмж халамжийн газрын дарга гээд 650 саяыг идчихсэн гэдэг нөхөр чинь зүгээр л Учралын чиргүүл шүү. Учрал хаана л бол хаана даргаао тавьдаг. Нөгөөх нь дандаа пактлана. Дараагийн газарт нь шилжүүлээд л дарга болгодог. Баатарзориг ч бас дэмжиж тал засдаг шүү. Энэ хүн дахиад гарвал баримтыг нь дэлгэх олон хүн байгаа шүү

0  |  0
Зочин(202.9.46.5) 2023 оны 01 сарын 24

Сонгон шалгаруулалтыг нээлттэй шударга явуулах ёстой хамгийн гол тухайн ажлын байранд үндсэн мэргэжлийн хүн л ажиллуулах сонголт хийхх нь хамгийн шударга сонголт болноо. Тухайлбал 5эрдэнэс таван толгойн 40 гаруй ажлын байр зарлалаа л гэсэн сонгон шалагруулалт таг, далд яваад л тдуусах шиг боллоо. Тэнд ил мэдээлсэн нь 1200 гаруй хүн бүртгүүлж,, үүний 4? гаруй доктор, хэдэн гэнүү магистртэй хүний материал ирлээ гээд л бсан. Адаглаад бүгдийг цуглуулаад ил тод шалгалтанд оруулж авч болдоггүй юм байхдаа Ийм байхад ард түмэн тэдний хийж байгаа шоунд итгэх үү

0  |  0
Зочин(139.5.217.135) 2023 оны 01 сарын 24

Мөлхдаг авилгач даргатай энэ газар үнэн юм хийх үү? Үгй л байхгүй юу

0  |  0
A(202.55.188.37) 2023 оны 01 сарын 24

Ashigt maltmaliin bayanmandal uureg guitsetgegch bolson gee biz dee

0  |  0
Батаа(64.119.25.95) 2023 оны 01 сарын 24

МАН.АН ын одоогийн тогтолцоо тарж байж төрд шудрага ёс тогтоно

0  |  0
Hoomoo(202.179.21.248) 2023 оны 01 сарын 24

Zov l doo huuliin daguu l yavagdval sain suu dee oron nutagt ene uil yavdal yag adil bas l choloolson ner zuusen bas butsaad l nogoo humuus ni tomilogdono.\n

0  |  0
Top