ДОРНЫН ЗУРХАЙ: Гахай, туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Аргын тооллын 1 сарын 25, Буд гараг. Билгийн тооллын 4

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 08.29-17.40
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Огторгуй

 

Шувуун хошуут одтой, харагчин хонь өдөр. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top