Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2023.01.23/ ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд (Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан сайд) Энн-Мари Тревельянтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын зүгээс Британи Улсыг Гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш гэж үздэг бөгөөд энэ онд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр талын харилцааны эрх зүйн үндэс улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )