Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.01.25/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндсэн хуулийг шинээр бич, нэмэлт өөрчлөлт хий гэдэг шаардлагыг тавьж байсан. Энэ асуудалд өмнө нь ч МАН байр сууриа илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, санал асуулгын үндэс дээр шийдвэрлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн, үзэж байна. Түүнээс шинээр Үндсэн хууль бичиж, батална гэдэг нь өнөөгийн нийгэмд эргэлзээтэй. Богино хугацаанд хийчих зүйл огт биш. Магадгүй шинээр бичих шаардлагатай гэж ард түмэн үзвэл шинэ Үндсэн хууль бичигдиж, батлагдтал 2-3 жил орно. Тиймээс Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт хийх нь зүйтэй юм байна гэж МАН үзэж байгаа. Гишүүдийн тоог нэмэх зэрэг байр сууриа илэрхийлж байсан" гэлээ. "
Сэтгэгдэл ( 1 )
Ta naraar uyu ch hiilgeh hereg alga ug dailgahaar iluuduulj heruul bolgono mongo daihaar dutaan nii