ДОРНЫН ЗУРХАЙ: Сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Аргын тооллын 1 сарын 26, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХ БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 08.27-17.42
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Ус

 

Могойг хүлэгч одтой, хөх бич өдөр. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top