Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талын АН-ын даргаар Д.Ганбат сонгогдсон. Гэхдээ хэзээнээс тамга, тэмдэгний хэрүүлдээ гаршсан С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Ганбатыг өөрийн талын АН-ын даргаар сонгосон ч тамга, тэмдгээ өгсөнгүй.
Тэрбээр "АН-ын даргаар сонгогдсон Д.Ганбатад баяр хүргэе. Дээд шүүх бүртгэгмэгц намынхаа тамгыг албан ёсоор хүлээлгэж өгнө гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.
Тэгвэл АН-ын тамга, тэмдэгний хэрүүл тус намыг шат, шатны сонгуульд ялагдал хүлээсний дараа эхэлсэн гэхэд болно. Учир нь, бүх шатанд намаа ялагдал хүлээлгэсэн С.Эрдэнэ улс төрийн хариуцлага хүлээж, АН-ын даргын суудлаа тухайн үед намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Туваанд хүлээлгэж өгсөн байдаг.
Ингэх явцдаа нам нь хоёр хуваагдаж, С.Эрдэнэ албан ёсоор Ц.Туваанд тамга, тэмдгээ шилжүүлээгүй шүүхийн маргаантай явсаар өнөөг хүрсэн.
Энэ хооронд С.Эрдэнэ Ц.Тувааныг үл хүлээн зөвшөөрч, М.Тулгатад АН-ын даргын суудлаа өгсөн ч бас л намын тамгаа өгөөгүй билээ. Эцэстээ С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Ц.Туваан болон М.Тулгатын замаар явуулж, эсрэгээрээ Д.Ганбатыг тамга тэмдэгний хэрүүл, нөгөө хоёрынх нь туулсан "зовлон" хүлээж байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаараа С.Эрдэнийн талын АН-ынхан Д.Ганбатыг намын даргаараа сонгосон явдал нь О.Цогтгэрэлийн талын АН-ынхан Л.Гантөмөрийг намын даргаар батламжилсантай холбоотой байж ч мэднэ.
Өөрөөр хэлбэл, АН-ын дарган суудал, түүнийг гэрчлэх тамга тэмдгээ нөгөө талд булаалгахгүй гэсэндээ С.Эрдэнэ Д.Ганбатаар туг тахиж, улс төрийн "жүжиг"-ээ үргэлжлүүлж байж болох юм. Хэрэв энэ үнэнд ойрхон бол С.Эрдэнэ АН-ын тамгыг Ц.Туваанд ч, М.Тулгатад ч өгөөгүй шиг ээ Д.Ганбатад ч өгөхгүй явсаар ирэх оны сонгуультай золгоно гэдэг нь тодорхой уншигдаж байна.
Сэтгэгдэл ( 14 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
yambii modon tamgaa tevreed l uxej dee
Эрдэнээс АН- ын тамга саллаа л бол Баттулга дайрч унагаал аваад АН-ч ёстой тоглож өгнөдөө
Монголын Ардчилсан намыг Эрдэнэ ардын намтай нийлж тоглоод дуусгаж байна даа
Бидон Ганбат ра ха ха
Битон Ганбат бол бас яг ялгаагүй Баянхонгорынхон тэнэгүүд ганц битонд хууртаж байдаг Дараагийн сонгуульд Сумын тойргоос гарч чадахгүй Үүний оронд Орон нутгийн айраа өндөр нуруутай сэтгэлээ нь Хонгор нутгийн ард түмэн сэтгэлгээтэй үүнийхээ төлөө албан тушаалд шунадагүй нэр төрд дурладаггүй манай гуоамны Дорж өвөө хамаагүй дээр аль нам хамаа алга дороогийн сонгуульд Дорж ахыгаа гарагхын төллөө ажллна
Харахаас л нүдэнд хүйтэн хүн юмаа Ямар муухай сэргэл өшөө хонзон эрх мэдэл аобан тушаалын төлөө амьтан бэ ардтүмнээ бодооч
Эрдэнэ эх орны хүн биш ард түмний алуурчин НД-ын мөнгөөр тоглосон шиг нам биш ард түмнээр дажигнаж байна Шороонд булаач Аль нэгэнд өгчих хэрэгтэй ш дээ эрхэн шиг эь зүйгээ олохгүй бол ганц намын эрхэнд орсон ард түмнээ ч худалдахад ойрхон болоод байна
Ха.ха аа ёстой бах мэлхий байна даа. Бөөн мөнгөн дарж хэвтчихээд босдоггүй ээ. Ялзраад үхтлээ хэвтэх байхдаа.. ха.ха ааа эээ
Бүхэл бүтэн намыг арилжиж мөнгө хийсэн өмхий мэлхий чи үйл лайгаа эдэлнээ
ENE SITE EZDIINHEE L ZAHIALSNIIG GARGADAG HULHI YUM BAINA
ZUV ZUV HUULI YOSOOR SONGOGSON HULGAICH LUIVARCHIDIIN BULEGLELEES ANGID EH ORON ARD TUMNEE GESEN SETGELTEI UNDUR BOLOVSROLTOI SHUDARGA ZORIGTOI ZALUU LIDER GARJ IRNE GEDEGT ITGELTEI BAINA ODOONII ENE OLON HULHI DARGA NAR BUGD L EZENTEI BOOV HUHUGCHID SHUUU
tevreed uxeerei