Ардчилсан намын дарга нарын хэн нь буулт хийх вэ!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Ардчилсан намын учрыг жирийн иргэд бүү хэл намынх нь гишүүд, дэмжигчид ч олохоо больсон. С.Эрдэнийн, Женкогийн гэж хоёр хуваагдаад байсан бол Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон хурлын дараа үндсэндээ гурван хэсэг болж орхисон.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал гээч хурлаар Лу.Гантөмөрийг намын даргаар сонгож, батламжилсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан намын эрх бүхий төлөөллийн дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, намын даргаа шинэ намын дүрэмд нийцүүлэн сонгосон. Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Нөгөө талдаа Ардчилсан намын гуравдугаар сарын 31-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо нь Ардчилсан намын зохион байгуулалт, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага болсон. Энэ хүрээндээ намын төлөөлөгчид маань оролцож, асуудлыг шийдсэн.

Хэн нэгэн хүн өөрийгөө дарга гэж бодоод, хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой, дотроо ойлголцоод явах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монголын төр дэх Ардчилсан намын төлөөлөл. Нөгөө талдаа Үндэсний бодлогын хороо гэдэг бол нам талаасаа эрх бүхий байгууллага. Энэ хоёр намынхаа ойлголцол, эвлэрэл дээр нэгдээд, шинэ даргаа сонгосон. Тийм учраас бид Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байгаа юм. Шүүх хараат бус байж, Ардчилсан намын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэлтэй байна. Бүртгэхгүй бол Улсын дээд шүүхийн шүүгчид ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой. Шүүгч нар худал хуурмагаас хол байх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Дээрээс нь Лу.Гантөмөр “Бусадтайгаа учраа олно” гэж хэлж байлаа. Харамсалтай нь өнөөх л С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд нь эвлэрэхийг үл хүсэж буй бололтой. Лу.Гантөмөрийг даргаар сонгосон хурал болдог өдөр “Хууль бус” гэж мэдээлэл хийсэн нь үүнийг давхар нотолно. 

Тэгвэл С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан хэлсэн үгэндээ хүрч мөн л намын даргыг сонгох сунгаа хийж, бямба гарагт цахимаар санал хураалт явуулав. Энэ санал хураалтаас УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21027 хүний санал авч, намын даргаар сонгогдов. Харин даргын сонгуульд нэр дэвшсэн Л.Гүндалай өөрийн цахим хуудастаа "Сая АН-ын даргыг сонгох сунгаанд оролцлоо. Ардчилсан нам ч одоо олон даргатай болоод байна. С.Эрдэнийн тал гэнэ үү, С.Эрдэнийн АН гэнэ үү сонгуулиа явуулсан. Түүнд нь би бас оролцоод ялагдчихлаа. Ялагдах нь ч яах вэ. Би бол ялж, ялагдаж явахыг мэддэг учраас нэг их тоогоод байх зүйл биш. Гэхдээ луйвар, булхиагаар ялагдах жаахан сонин юм байна. Хамгийн гол нь эхлээд цахимаар санал хурааж байна гээд хувийг нь танилцуулаад л байсан юм. Тэгээд яг 12.00 цагт хаагаад л бүх юм харанхуй алга болчихсон. Том зааланд хүлээгээд сууж байтал дотоод сонгуулийн хорооныхон гэнэтхэн нэг бичиг авчирч ирснээ нэр дэвшигч нарын авсан саналыг гаргаж ирээд уншчихаж байна лээ. Үүнийг би гайхаад байгаа. Саналын дүнг бидэнд харуулаагүй” хэмээв.

Гэсэн хэдий ч үүнийг үл хайхран С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд өчигдөр намын Их хурлаа хийж Д.Ганбатыг намын даргаар батламжлаад авав. Уг ээлжит бус хуралд нь танхим, цахим хосолсон хэлбэрээр 830 төлөөлөгч оролцсон гэдгийг Дотоод сонгуулийнх нь дарга мэдэгдэж байна лээ. Үүнээс харахад Ардчилсан нам эв нэгдлээ олж, нэг замаар явах нь худлаа болж байх шиг байна. Учир нь дахиад л хоёр өөр намын дарга гараад ирчихсэн учраас Дээд шүүх шийдвэрээ гаргахад илүү хялбар боллоо. Тэд өмнө нь мэдэгдэж байсан шиг ээ “Намынхаа дотор эхлээд учраа ол” гэсэн үгийг хэлээд буцаах болов уу. Тиймээс одоо АН нэгдэхэд ганцхан арга зам үлдсэн нь хэн нэг нь буулт хийх. Шинээр сонгогдсон аль нэг дарга нь нөгөөхдөө буулт хийж, гар барьж байж л тус намын эвлэрэл бий болно. Харин буулт хийх хүн нь Д.Ганбат уу, эсвэл Лу.Гантөмөр үү гэдэг л байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ринчинболд(124.158.68.83) 2023 оны 02 сарын 01

Октябрийн хувьсгал санаанд оров Керенскийн ЗГ,эсер,меньшивик,том большевик,жижиг большевик,кадетууд,буу үүрсэн усан цэрэг болгон индэр дээр гарч Засгийн эрх бидэнд шилжлээ гэж мэдэгддэг шиг юм болж байна.С.Эрдэнэ,Ц.Туваан,Цогтгэрэл,ТулгатМөнхжаргал,Өнөрбаяр,Сувдэрдэнэ,Ц.Цагаандарь гээд сүр сүр мэдэгдэл хийцгээсэн дарга нар зөндөө болов Одоо Луу./луухаан/Гантөмөр,бүдүүн халх Бидон Ганбат сонгогодов.Гэтэл бүх гишүүдээс сонгогдсон Х.Баттулга гэж том лидер байдаг Баттулгаас бусад нь хуурамч Дамбаийжаа-нууд болж таарч байна.Элбэгдорж Өнөрбаяраа цэнэглээд гаргаж тавиад тоглох шиг болж байнадаа.Өнөрө

0  |  0
Зочин(64.119.18.143) 2023 оны 01 сарын 31

Одоо АН хоёр дарга Лу.Гантөмөр, Д.Ганбат хоёрын хэн нь жинхэнэ дарга вэ? Энэ хоёр хоорондоо зодолдоод дийлсэн нь дарга болбол шударга болно. Уг зодооныг албан ёсоор зохион байгуулж, хутга шөвөг, нунчаг ашиглах, нулимс асгаруулагч хий цацах, бөлдөгдөх, хазахыг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд нэгнийгээ ухаан алдуулсан нь ялж, АН-ын жинхэнэ дарга болог.

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.63) 2023 оны 01 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.63) 2023 оны 01 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Иргэн(202.126.90.107) 2023 оны 01 сарын 31

Доор нэг зочин бичихдээ: Төв халхын хүн тул Ганбат АН н дарга болох нь зөв гэжээ. ТЭР НЬ Ч ЗӨВ БИЗ. УЧИР НЬ ТӨВ ХАЛХ БОЛ БООЛЫН СЭТГЭХҮЙТЭЙ БӨГӨӨД МАНЖ ХЯТАДЫГ ДАГАЖ УРВАХДАА ДУУЛГАВАРТАЙ БАЙСАН. Өнөө үёд МАН г дагаж урвахад тэр нь хэрэг болно.

0  |  1
зочин(66.181.182.99) 2023 оны 01 сарын 31

Японд бол хоёр машин шүргэлцхэд жолооч нар нь бууж ирээд миний буруу миний буруу гээд маргаад зогсчихдог, заавал өөрөө буруутан болж байж сая нэг юм санаа нь амардаг.

0  |  0
Ард(64.119.18.175) 2023 оны 01 сарын 31

Энэ 2 чадахгүй ээ буулт хийх чадвартай аль хэзээний л эвлэрэх байсан ер нь шунал гэдэг юм их хэцүү дээ...

0  |  0
Зочин(192.82.89.96) 2023 оны 01 сарын 31

АН-ын дарга Ганбат байх нь хамгийн зөв. Тэр төв халхын хүн юм байна.

0  |  0
Зочин(203.91.115.49) 2023 оны 01 сарын 31

Ухас ухасгээд байдаг. Ингэсээр экселний эзний тэвчээр алдарч шуд дайраад гарсан чинь приүсээ шүргэчихсэн. Уг нь шалихгүй. Би спиртээр сайн арччихвал будаг нь арилчихна аа гэж хэлээд тоогоогүй. Хэрэлдсээр барилцаад авсан. Нэг нутаг усны хүмүүс муудалцаад л салсан. Угаасаа хохирол гэхээр юм бараг байгаагүй. Тэгэхэд л би Монгол хүн ухрах тун дургүй юм байна. Эрэг жалгын ирмэг дээр таарсан бол хоюулаа жалганд ойчих ч энүүхэнд шив дээ. Ёстой янзын юмаа гэж дотроо бодож байж билээ.

2  |  0
Зочин(203.91.115.49) 2023 оны 01 сарын 31

Монгол хүн буулт хийдэггүй. Одоогоос 10 гаруй жилийн өмнө. Би сумын төвд нэг хачин ослын гэрч болж билээ. Төв дэлгүүрийн баруухан нэг эвгүй, хашаа руу шахсан муруй замтай. Түүгээр 2 машин зөрөх гэвэл нэг нь хүлээж нөгөөгөө өнгөрүүлэх хэрэгтэй болдог. Одоо бол хашааг нь буулгачихсан. Приүс их моодонд орж байсан цаг. Гэтэл нэг приүс, эксел хоёр яг тэнд уулзчихдаг юм. Уг нь хуучин муу эксел нь түрүүлээд гарчих байтал шинэ приүснээс сүрдсэндээ ч юмуу тоормозлодог байхгүй юу. Приүсний эзэн өөртөө хэт итгэлтэйгээр гишгэвч яалт ч үгүй машин тулчихаар огцом тоормозлодог. Ингээд биесээ аначихаад ухас у

1  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 31

bugdeeree zail

0  |  0
Top