Япон улсын "Japan airlines" Монгол Улс руу нислэг үйлддэг боллоо.
“Жапан Эйрлайнс” (Japan Airlines) нислэг үйлдсэнээр Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэх ач холбогдолтой.
Хатагтай Накано Хошико хэлэхдээ Япон Улсын “Жапан Эйрлайнс” (Japan Airlines) компани Монгол Улс руу зуны улиралд чартер нислэг үйлдэх, Монгол-Японы аялал жуулчлалын бизнес форумыг 4-5 дугаар сард хийж агаарын тээврийн салбарын бизнесийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох талаар дурдлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Одбаяр, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг, Токио дахь Элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ө.Мөнхбат, “Таван Богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар Япон Улсын “Жапан Эйрлайнс” (Japan Airlines) ХХК-ийн Борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Накано Хошико тэргүүтэй холбогдох албаны төлөөлөлтэй 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Токио хотод уулзалт хийлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Баатарсаыхан гаж донтон дандаа 15 с доош охид хусдаг гардаа