Монгол ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал өнөөдөр /2023.01.30/ боллоо.
Энэ Их хурлаар НАМЭХ нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм. Түүнчлэн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.
Холбооны тэргүүнийг сонгох санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл залуу үеийнхэндээ боломж олгож нэрээ татлаа.
Тэрбээр “Залуучууд шинэ эрч хүчээр, өөрийнхөөрөө ажиллаг. Надад холбооны тэргүүнээр үлдэх бодол байхгүй” гэж мэдэгджээ.
Д.Сарангэрэл нэрээ татснаар Монгол ардын намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа сонгогдлоо.
Сэтгэгдэл ( 4 )
МАН мангар юмаа. Энэ галны гар хөл болсон авгайгаар хүүхэнүүд ээ удтрдуулах гэждээ. Бүгд урвагч болохондээ
Боломж олгодог нь эрх мэдэлтнүүд биш эх оронч нийт монголчууд шүү, ойлгож ав коммунист эмэгтэй Сарангэрэл эмээ.
Боломж олгохгүй гэж өрсөлдсөнч улны санал авна аниа
ene jaajgar emgen obgod odoo bolsoon