Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг Дээд шүүхэд хүргүүлнэ

2023 оны 01 сарын 31

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг өнөөдөр (2023.01.31) 12:00 цагт Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр товложээ.

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгууль 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болж, сунгаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Энхсайхан, АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, БГД-ийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар, ЧД-ийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.

79 мянган гишүүн оролцсон санал хураалтаар УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21.027 хүний санал авч, намын даргаар сонгогдон, АН-ын XVI их хурлаар ёсчлон батламжилсан гэдгийг намаас нь мэдээлж буй.

Сануулахад, нөгөө талд АН-ын гишүүд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал гэгчийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ны хуралдуулж, намын даргад С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдсөн юм. Тэднээс Лу.Гантөмөрийг  152 саналаар намын даргаар сонгож, батламжилсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.26.194.106) 2023 оны 01 сарын 31

Энэ солиот болчвол ан бүүрч өнгөрнө хэсэг хугацаанд шар хаданд эмчлүүл доллароо

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 31

xoshin shog zail

0  |  0
Top