Хоёр хуваагдсан Ардчилсан намын эргэлзээтэй байдал үргэлжилсэн хэвээр байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний Ардчилсан намын ҮБХ-ны 290 гишүүн хуралдаж, Л.Гантөмөрийг даргаараа сонгон батламжилсан. Улмаар баасан гарагт УДШ-д түүнийг даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн билээ.
Нөгөө талд, өнгөрөгч амралтын өдрүүдэд С.Эрдэнэ, М.Энхсайхан, Д.Ганбат нар мөн Ардчилсан намын Их хурлыг хийж, даргаараа Д.Ганбатыг сонгон батламжилсан. Улмаар өнөөдөр /2023.01.31/ түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүллээ.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд "Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлж байна. АН-ын төлөөллийн төв байгууллага буюу эрх бүхий байгууллага Үндэсний бодлогын хорооны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаар АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтийн дагуу АН-ын даргыг сонгох сунгааг зарласан. Энэ сунгаанд АН-ын 200 мянган гишүүдээс 143,500 саналын эрхтэй гишүүд санал хураалтад оролцсон. Даргын сунгаанд долоон хүн нэр дэвшсэнээс 22 мянган хүний буюу хамгийн өндөр санал авсан Д.Ганбат даргыг АН-ын даргаар сонгосон. Өнгөрсөн долоо хоногт болсон АН-ын ээлжит бус XVI их хурлаар намын даргыг ёсчлон батламжилсны дагуу өнөөдөр дээд шүүхэд материалаа хүргүүлж байна.
Монгол Улсад бүртгэлтэй нэг л Ардчилсан нам байгаа. Тэр бүртгэлтэй намын дарга нь С.Эрдэнэ гэж хүн бий. Бид дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Даргын сунгааны үеэр нэг дор маш олон хүн санал хураалтад оролцсон учраас мессеж давхцаж очих тохиолдол гарсан. Гэхдээ нэг хүн нэг л удаа санал өгөх эрхтэй код байдаг. Тийм учраас нэг хүнд олон мессеж очсон ч нэг кодоор нэг л удаа санал өгч байгаа.
Л.Гүндалай нэр дэвшигчийн хувьд АН-ын цахим санал хураалтад гурван удаа оролцож байгаа хүн. АН өнөөдрийг хүртэл цахим нам болох үйл ажиллагааныхаа хүрээнд бүх гишүүдийнхээ оролцоог хангах үүднээс цахим санал хураалтыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч хууль дүрмийнхээ дагуу зохион байгууллаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Hog
Т1 авгай гуцуу