Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний охин Б.Намуун, Б.Номин, хүү Б.Хүлэгт нарыг Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудаж байгаагаа Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр /2023.01.30/ мэдэгдсэн билээ.
Тэрбээр тэднийг "Түмэн хишигтэн" төсөлтэй холбоотойгоор ирэх долоо хоногт Төрийн ордонд болох сонсголд гэрчээр дуудаж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд ирж оролцоогүй тохиолдолд хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм.
Тэгвэл эл мэдээлэлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэр бүлээс мэдэгдэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, түүний охин Б.Намуун албан ёсны мэдэгдэл гаргаж, цахим сүлжээнд нийтэллээ.
Уг мэдэгдэлдээ "Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани нь Хөгжлийн банкны санхүүжилт бүхий Засгийн газрын төсөл хөтөлбөртэй ямар ч холбоогүй бөгөөд төслийн зээлийг аваагүй болохыг дахин мэдэгдэж байна" гэжээ. Ингэхдээ худал мэдээлэл тарааж нэр хүндэд нь халдсан тохиолдолд шүүхэд хандахаа ч мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Битгий балайр балай гэр бүл