Ж.Мөнхбат явж, Архангайд НӨХӨН СОНГУУЛЬ болох уу?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Цагтаа эрх баригч намын болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын "гал тогоо"-г барьж явсан Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

Хэдийгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хувийн шалтгаан, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн ч Ж.Мөнхбатыг иргэд, сонгогчдоосоо улс төрийн оноо авах гэсэн заль гэж харах хэсэг ч байна. 

Учир нь, хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Тэгвэл нөгөө талд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтийг Г.Занданшатарын танхим хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Түүний хүсэлтийг УИХ-ын 2023 оны хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой.

Хэрэв гишүүдийн олонх нь журмын нөхөр, ангийн анд Ж.Мөнхбатынхаа хүсэлтийг хүлээж авах аваас Архангай аймагт хүссэн, хүсээгүй нөхөн сонгууль явагдаж таарна.

Ж.Мөнхбатын хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Архангай аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан байдаг. Тэрбээр иргэдээс авсан саналынхаа тоогоор хоёрт жагссан. Хамгийн өндөр саналыг Ё.Баатарбилэг авч байсан бол Ж.Мөнхбатын араас Г.Тэмүүлэн саналын тоогоороо удаалж, МАН-аас нэр дэвшсэн тэд гурвуулаа УИХ-ын гишүүн болж байлаа. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймагт ямар нам, эвслээс хэн хэн гэдэг улстөрчид нэр дэвшиж байсныг хүргэе.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.85.177.91) 2023 оны 02 сарын 02

Сайн байна уу Хатагтай ноёнтоон\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85

0  |  0
Би(103.26.195.69) 2023 оны 02 сарын 02

Нөхөн сонгууль явуулж зардал гаргах хэрэггүй өмнөх сонгуулийн дугаар хоерыг шууд их хуралд сонгох хэрэгтэй

DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

зочин(66.181.166.196) 2023 оны 02 сарын 02

Энэ нөхрийгявуулах нь зөв, харин нөхөн сонгууль энэ тэр хэрэггүй биз дээ, тийм хугацаа ч үлдээгүй, тэгээд ч 76, 75-ын ялгаа юун

1  |  0
Top