Монголчуудын өөрсдөө бүтээх төмөр замын ирээдүй

2023 оны 02 сарын 03

“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирал П.Ганхүү өчигдөр /2023.02.02/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус компани нь төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий үндэсний компани юм.

Энэ жилийг Зам, тээврийн хөгжлийн яам “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох” жил болгон зарласан бөгөөд үүний дагуу экспортын шинэ гарцыг нэмэгдүүлэх хүрээнд стратегийн өндөр ач холбогдолтой төмөр замуудын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэдгийг П.Ганхүү дарга мэдээллийнхээ эхэнд дурдав. “Монголын төмөр зам” компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замыг хариуцан туршилтын тээвэр буюу зүгшрүүлэх тээвэрлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлж байсан.

Улмаар зүгшрүүлэх тээвэрлэлтийг он гарснаас хойш ч гэсэн үргэлжлүүлэн хийсээр байгаа аж. Тэгвэл тус замаар тухайн үеэс өнгөрсөн оны 12 дугаар сарыг дуустал нийт 729.5 мянган тонн ачааг тээвэрлэжээ. Үүн дотроо сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг 121.2 мянган тонн, экспортын нүүрс 136,7 мянган тонн, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 436 мянган тонн, орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг зэрэг ачааг 35.8 мянган тонныг тээвэрлэсэн гэнэ. 

Мөн энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 38.5 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийжээ. Үүнээс гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгийн дохиолол холбооны байгууламж, гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн бөгөөд дэд бүтэцтэй зэхэлтийн депо болон зам засварын барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ. “Монголын төмөр зам” ТӨХК нь 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар таван сая, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2.8 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Засгийн газрын 434 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д Зүүнбаян ХХК-ийг нэгтгэх, 435 дугаар тогтоолоор Тавантолгой төмөр зам ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах эрхийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон байдаг. Тийм ч учраас тус компани нь төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулах онцгой үүрэг чиглэлтэйгээр ажиллаж байна. Бүтэц орон тооны шинэчлэлтийг боловсруулж, мэргэжлийн боловсон хүчний нөөцийн бүрдүүлэлтийг хийж байгаа гэдгийг мэдээллийнхээ үеэр онцоллоо.

 

Транзит тээвэр хийх Зүүн болон Баруун босоо коридор

 

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд 2022 оны сүүлийн хагас, 2023 онд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэдгийг П.Ганхүү дарга мэдэгдэв. Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан байна. Одоогийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны хоёрдугаар сард хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын 15-20 орчим километр төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа аж. Харин уг боомтын төмөр замыг энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулж, он дуустал тус бүр 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.

Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой концессийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 гаруй км, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 орчим км төмөр замын төслийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан байна. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баруун босоо, Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг дуусгажээ.

Харин эдгээр замаас энэ онд Шивээхүрэн-Шинэжинст чиглэлд эхний 300, Бичигт-Хөөт чиглэлд эхний 100 километр төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Ингэхдээ хилийн холболтын цэгээсээ эхэлж, нутгийн гүн рүүгээ төмөр замаа тавихаар шийдвэрлэжээ. Ингэх нь хил дээр очоод хүлээдэг, цаг алдаж байгаа байдлыг байхгүй болгоно гэж үзжээ. Зүүн босоо чиглэлийн транзит тээврээр дотоодын ачаанаас гадна хоёр хөршийнхөө ачааг тээвэрлэж орлого олох боломж үүснэ. Харин Баруун босоо чиглэлийн шинээр тавих 1300 орчим төмөр замын эхний 300 гэдэг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байх коксжих нүүрсний ордоос төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх аж. Харин үүнээс цааш 100 гаруй километр буюу Говь-Алтай аймгийн нутагт байх Гантигийн ордыг ч энэхүү төмөр замтай холбох юм байна. Ер нь Баруун босоо төмөр зам дайран өнгөрөх баруун бүс нутагт нийтдээ 10 гаруй томоохон орд газар байгаа гэнэ. Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтыг Завхан аймгийн Тэс сумын нутагт байх Арцсуурийн боомттой төмөр замаар холбох юм. Ингэж чадвал мөн л хоёр хөршийн хооронд транзит тээвэр хийх боломж үүснэ. ОХУ-ын зүгээс ч гэсэн манайхыг энэ төмөр замаа тавьчихвал манай Тавантолгойгоос ч том гэгддэг Кизилийн коксжих нүүрсний ордоо төмөр замаар холбохыг хүсэх нь гарцаагүй. Мэдээж Баруун босоо чиглэлийн төмөр зам нь монголчуудын өөрсдөө говийн бүс нутагтаа барьж чадсан төмөр замаас газарзүйн хувьд эрс өөр байна. Ингэхээр төмөр зам барих төсөвт өртөг нь төдий чинээ нэмэгдэж таарна. Гэсэн хэдий ч баруун болон зүүн босоо чиглэлийн энэхүү хоёр төмөр замыг бүрэн барьж ашиглалтад оруулж чадвал тухайн бүс нутгийн хөгжил өсөн нэмэгдэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бий болно. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ төслөө ямар нэгэн байдлаар гацаалгүй, саатуулалгүй урагшлуулж, төмөр замын бүтээн байгуулалтаа дуусгах нь хэрэгтэй билээ. 

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.64) 2023 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.52.64) 2023 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
зочин(192.82.84.11) 2023 оны 02 сарын 03

Энэ энд тэнд түр хугацаагаар дарга хийж МАН-ын сонгуулийн мөнгийг бэлддэг л хүн, яг гардаж хариуцаад хийчихсэн ажил байхгүй, угаасаа ч ажил хийх чадвартай хүн биш, ийм хүн төмөр зам барина гэдэг ч үлгэрийн далай л баймаар юм

0  |  0
Данх(192.82.77.211) 2023 оны 02 сарын 03

Гашуунсухайтын терминал аа яаралтай барьж байгуулаач. Нүүрс тээвэрлэдэггүй царигийн зөрүүтэй ашиглалтгүй баахан төмөр зам руу мөнгө хийгээд л байдаг . Ашиг өгөх төсөл рүү ядахдаа ганц 5 толгойн цахилгаан станцад бага ч болсон хөрөнгө оруулалт хийхээр юм

1  |  0
zochin(64.119.19.62) 2023 оны 02 сарын 03

Оросыг Хятадтай холбох нь коксжсон нүүрсний үнэд нөлөөлөх бус уу

1  |  0
Top