НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: "Ажнай" бүлэглэл буюу алдагдсан 340.000 тонн нүүрс

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

-АЛДАГДСАН 340 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ХЭРЭГТ “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “БҮЛЭГЛЭЛ” ХОЛБООТОЙ НЬ БАРИМТААР НОТЛОГДОЖ БАЙНА-

Хууль, хяналтынхан төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа “Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэрэгт улс төрд нөлөө бүхий олон хүн холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, хамтарсан Ажлын хэсгээс 70-80 хүнийг шалгаж, тэдний заримыг нь цагдан хориод байгаа юм.

Төр, засгийн зүгээс  “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилоод тодорхой хугацаа өнгөрч байна.

Тэгвэл алдагдсан гэх 340 мянган тонн нүүрсийг хэн хулгайлав гэх асуултад ТВ8 телевизийн “Эрэл” сурвалжлагын багийнхан ээлжит нэвтрүүлгээрээ хариулт өгчээ.

Тэдний дэлгэж тавьсан баримтаас үзвээс дээрх хулгайд алдагдаж, хил давсан нь тогтоогдсон 340 мянган тонн нүүрсний хэрэгт Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн "бүлэглэл" холбогдож байна.

-ХЭН 340 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ ХУЛГАЙЛАВ-

Нүүрсний хулгайн хэрэг анх сөхөгдөхөд 340 мянган тонн нүүрсний асуудал хөндөгдсөн. Дээрх тооны  нүүрс 2013-2017 онд хулгайд алдагдсан нь тогтоогдсон байдаг.

Тухайн үед Өмнөговь аймагт АН-ынхан засаглаж байлаа. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргаар Б.Бадраа, ИТХ-ын даргаар Л.Батчулуун нар ажиллаж байсан бол орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн даргаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж ажиллаж байсан юм.  

Энэ нь шууд утгаараа УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “бүлэглэл” засаглаж, Өмнөговь аймгийг бүрэн эзэгнэж байсан гэхэд болно.

Тиймдээ ч эл хэрэгт УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг мөн яллагдагчаар татаж, шүүхээс хилийн хориг тогтоосон. Ингэхдээ яллагдагч Р.Сэддоржийг УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нартай уулзахыг хориглоод байна. 

-ТӨР, ЗАСГИЙН ЗҮГЭЭС 340 МЯНГАН ТОНН НҮҮРС ШАТААГҮЙ, ХУЛГАЙД АЛДАГДСАН ГЭДГИЙГ БАТАЛЛАА-

Шалгалтын явцад "Эрдэнэс Тавантолгой"-оос 340 мянган тонн нүүрс алдагдсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 4857 машин нүүрс урд хил давсан байна. Ингэхдээ ямар ч нүүрсгүй хоосон гэдэг бүртгэлийг хийлгэжээ. Харин энэ алдагдсан нүүрсийг "Тавантолгой" ХК хулгайлсан нь тодорхой болсон. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тэгвэл Засгийн газраас  Бүрэн эрхт төлөөлөгч Д.Сайнзориг болон Шадар сайд С.Амарсайхан нарыг тус компани дээр ажиллах үеэр "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн "Нүүрс тодорхой түвшинд шатдаг асуудал байдаг. 340 мянган тонн нүүрс шатчихсан" гэх тайлбарыг өгсөн. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:  Орон нутгийн жижиг "Тавантолгой", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг компанид Засгийн газраас Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Нүүрсний хулгай гарсан учраас. Энэ хоёр компанид Монголын ард түмний баялаг бий. Иргэдийн өмнөөс төр хамгаалалтдаа авч байна.

"Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.САЙНЗОРИГ:  Алдагдсан гэх 340 мянган тонн нүүрс шатаад алга болчихсон зүйл байхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ: Шатаад алга болчихсон зүйл байхгүй.

Харин дээрх 340 мянган тонн нүүрс алдагдахад орон нутгийн "Тавантолгой "ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж "Шатсан асуудлыг шахмал түлшний газар, нүүрсний газраас нь асуу. Мэргэжлийн хүмүүсээс нь асуух хэрэгтэй" хэмээн тайлбарыг хэлж, сэтгүүлчдээс зугтжээ.  

-"АЖНАЙ" Д.БАТ-ЭРДЭНИЙН БҮЛЭГЛЭЛ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУССАН ГЭХ ШАЛТГААНААР НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭ ХААЛГАЖ БАЙЖЭЭ- 

Алдагдсан 340 мянган тонн нүүрсний хэрэг 2013-2017 оны хооронд болсон гэдэгийг дээр тодотгосон. Тэгвэл тухайн үед Сангийн яам болон Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар зэргээс олон удаагийн хяналт, шалгалтыг явуулж байсан гэдгийг албаныхан баримттай өгүүлж байна. Түүгээр ч зогсохгүй хууль, хяналтын байгууллагаас шалгасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар 2021 онд хэргийг хаажээ.

Харин одоо хэргийг дахин сэргээн шалгаж байгаа талаар  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг нэвтрүүлгийн үеэр тодотгож хэлжээ. 

-ЖИЖИГ "ТАВАНТОЛГОЙ" НЬ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИАС 340 МЯНГАН ТОНН НҮҮРС ХУЛГАЙЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙДАГ-

Орон нутгийн "Тавантолгой" ХК нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас 340 мянган тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож ашигласан нь тогтоогдсон төдийгүй хоёр тал харилцан хүлээн зөвшөөрчээ. Үүнээс  өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар нийт 69427.8 тонн нүүрсийг буцааж өгсөн байна. Одоо 270 мянган тонн нүүрсний авлага үлдсэн гэх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгсөн байдаг. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ!

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nuursnii hulgaich(103.212.162.81) 2025 оны 05 сарын 17

eh huushaan ni umdagtaaa alt nuutsan hileer garah gj bgd barigdsan gedeg! buzar gulugnuud

0  |  0
хуушаан(103.212.162.210) 2025 оны 04 сарын 23

нүүрсний хулгайчдыг ялла!!!

0  |  0
хуушаан(103.212.162.210) 2025 оны 04 сарын 23

нүүрсний хулгайчдыг ялла!!!

0  |  0
хуушаан(103.212.162.210) 2025 оны 04 сарын 23

нүүрсний хулгайчдыг ялла!!!

0  |  0
ажнай хулгайчийг ялл(103.212.162.216) 2025 оны 04 сарын 21

хулгайч ажнай зулбасгад үз\nнүүрсний хулгайчийг ялла!!! авлигчин төр! 2010 онд ажнай 110 машины гаалийн татварын хэргээ булшлав. хэдэн зуун тонн нүүрс хулгайлав, араас нь орсон эрүүгийнхний амыг хаав. бичиг баримтаа нуув. 17 онд дахин нүүрс хулгайлав. эрүүгийнхэн ажиллагаа хийв мөн авлига амруу нь чихэв хэргээ хаав дарагдав. 21,22 онд нүүрсний сонсголоор баримтууд үерт автсан галд шатсан гэв. хөөрхий төр нь 20 жил жхсан боловч хулгайч төрийг нухсаар! хэрэг булшлагдав АТГ

0  |  0
ажнай хулгайчийг ялл(103.212.162.216) 2025 оны 04 сарын 21

хулгайч ажнай зулбасгад үз\nнүүрсний хулгайчийг ялла!!! авлигчин төр! 2010 онд ажнай 110 машины гаалийн татварын хэргээ булшлав. хэдэн зуун тонн нүүрс хулгайлав, араас нь орсон эрүүгийнхний амыг хаав. бичиг баримтаа нуув. 17 онд дахин нүүрс хулгайлав. эрүүгийнхэн ажиллагаа хийв мөн авлига амруу нь чихэв хэргээ хаав дарагдав. 21,22 онд нүүрсний сонсголоор баримтууд үерт автсан галд шатсан гэв. хөөрхий төр нь 20 жил жхсан боловч хулгайч төрийг нухсаар! хэрэг булшлагдав АТГ

0  |  0
ажнай хулгайч болсон(103.212.162.164) 2025 оны 03 сарын 13

эзэнгүй бодлогогүй төрийн самрагчин эмгэнэл Таван толгой ХК\nТөрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн ганцхан заалтаар амь нь гогодон, тэжээгдэж, бүр 2005 оноос эхтэй, улс төр лүү бөгсөө чихэн орон нутгийн 51%, өөрийн 25%-тай монополь тогтоож орон нутгийн нэртэй улсын хөрөнгөөр 1966 онд ашиглалт нь тогтоогдоод, уже хятадууд өөрсдийн тоног төхөөрөмжөө авчхаад ухаад худалдаж аваад эхэлсэн хувьцаат компанийг АЖнай хочит Хуушааны 1хэн хүү Д.Бат-Эрдэнэ 25 он хүртэл цөлмөж суухад монголын төр сэрсэнгүй. сэрэхдээ хуулиын төслөө гаргаад ирнэ, тэр нв гацна, учир нь ажнай төсөл санаачлагчдын карман

1  |  0
ажнай хулгайч болсон(103.212.162.164) 2025 оны 03 сарын 13

эзэнгүй бодлогогүй төрийн самрагчин эмгэнэл Таван толгой ХК\nТөрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн ганцхан заалтаар амь нь гогодон, тэжээгдэж, бүр 2005 оноос эхтэй, улс төр лүү бөгсөө чихэн орон нутгийн 51%, өөрийн 25%-тай монополь тогтоож орон нутгийн нэртэй улсын хөрөнгөөр 1966 онд ашиглалт нь тогтоогдоод, уже хятадууд өөрсдийн тоног төхөөрөмжөө авчхаад ухаад худалдаж аваад эхэлсэн хувьцаат компанийг АЖнай хочит Хуушааны 1хэн хүү Д.Бат-Эрдэнэ 25 он хүртэл цөлмөж суухад монголын төр сэрсэнгүй. сэрэхдээ хуулиын төслөө гаргаад ирнэ, тэр нв гацна, учир нь ажнай төсөл санаачлагчдын карман

1  |  0
зочин(64.119.21.237) 2025 оны 03 сарын 13

Язартлаа идсэн гахайнууд байна шд. Нара гээд сошиал аниа чинь ажнайн хамаатан гэсэн шд худлаа зөгийчин болж жүжээд мөнгө л угаадаг биз.

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

ajnai bol top xulgaich olon jil

1  |  0
ЗОЧИН (192.82.67.103) 2025 оны 03 сарын 13

Ажнай Бат-эрдэнэ гэж нэг их зантай, нэг их чухал хүн байдаг. сууж айшилж байгаа нь нэг их том.хэрэг дээрээ жирийн муу луйварчин л юм байна.

2  |  0
Нараа(66.181.188.116) 2025 оны 03 сарын 13

ЯГ ЭНЭ АСУУДАЛ ДЭЭР АУДИТ ЯМАР ДҮГНЭЛТ ГАРГАСАН ГЭДГИЙГ ИЛ ТОД ТАВИХ ХЭРЭГТЭЙ, 2016 ОНООС ХОЙШХИ БҮХ ДҮГНЭЛТҮҮДИЙГ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

2  |  0
баярсайхан(66.181.189.224) 2025 оны 03 сарын 13

зовж байж нэг юм тогтоох шив. уул нь аль эрт шийдчих асуудал байсан юм. батэрдэнэ хувийн юм шиг загнаж байсандаа.өмнөговийхон бүгд мэднэ.одоо гадаадад байгаа хөрөнгийг нь хурааж шийтгэлийг өгөх хэрэгтэй. даанч их идсэндээ! орос иргэний 45-н тэр бумыг нь гаргуулж өгөх хэрэгтэй. уул нь энэ мөнгө юуч биш. төрсөн өдрөө 500-н саяар тэмдэглэдэг хүнд.

2  |  1
зочин(202.9.40.174) 2025 оны 03 сарын 13

ГАХАЙ ИНГЭЖ ХАГАРДАГ ЮМ БАЙЖ. АРАЙ ДЭНДСЭН, МӨНЧ ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН. ЯАСАН ГЭЖ ГОВИЙН ТЭР ИХ БАЯЛГИЙГ ГАНЦХАН АЖНАЙН БАТ-ЭРДЭНЭ ИДДЭГ, МЭДДЭГ, ХУВААРИЛДАГ БАЙЖ ТААРАХ ВЭ, ОДОО БОЛНО, БАТ-ЭРДЭНЭ ГЭХ ЭНЭ ХҮН ГАХАЙН ХОНШООРИЙГ НЬ ХАГА ЦОХИЖ ХОЛТГОХ БОЛСОН. ЭНИЙ ХУЛГАЙЛСАН ТЭР ИХ БАЯЛГИЙГ ЭРГҮҮЛЖ ХУРААХ ХЭРЭГТЭЙ

5  |  0
зочин(64.119.26.218) 2025 оны 03 сарын 13

Батэрдэнэ бол соц үед зөвлөлтөд дээд сургуульд хамт нэг ангид сурч үй зайгүй үерхсэн орос найзынхаа мөнгө хөрөнгөөр монголд Ажнай копаниийг /анх өөр морьт хангай ч билүү нэртэй байсан/байгуулж хөл дээрээ босонгуут хууль шүүхийнхэнтэй үгсэн хуйвалдаж компанийг нь луйвардсан хуншгүй дээрэмчин. Батэрдэнэд хөрөнгөө луйвардуулсан тэр орос монголын хууль шүүхээр олон жил яваад юуч олж авч чадаагүй хохирсон. Энэ тухайгаа бидэнд ярьж тийм сайхан үерхэж нөхөрлөж байсан найз маань ингэж улаан цайм луйвар хийнэ гэдэгт итгэж боломгүй хэмээж байсан Хэвлэл сонинд хандаж ярилцлага өгч байсан даа

5  |  0
Zochin(202.126.90.36) 2025 оны 03 сарын 13

Pee enr shuree ymr aimaar bayajsan geech

2  |  0
zochin(66.181.178.150) 2025 оны 03 сарын 13

za neg iim turkhiin sankhuu barisan awgaichuud ch khor nairuulakhdaa garamgai baidag daa

2  |  0
иргэн(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

бүгдийг нь хориочээ \n

2  |  0
Close menu