Газрын тосны хамгийн том экспортлогч орон болох Саудын Араб Ази, Европ, АНУ-д нийлүүлэх газрын тосны гуравдугаар сарын үнээ нэмсэн тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.
Гуравдугаар сард нийлүүлэгдэх Arab Light маркийн газрын тосны нэг баррелийн үнийг Oman-Dubai бенчмаркийн үнээс хоёр ам.доллароор өндөр байхаар тогтоосон нь хоёрдугаар сарын үнэтэй харьцуулахад 20 центээр өсжээ.
Arab Light маркийн газрын тосны үнэ өнгөрсөн оны есдүгээр сараас хойш анх удаа нэмэгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )