УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын ҮИХ-ын дарга М.Шентопт эмгэнэл илэрхийлэв

2023 оны 02 сарын 08

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өчигдөр (2023.02.07) Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-т эмгэнэл илэрхийллээ.

 

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ҮНДЭСНИЙ ИХ ХУРЛЫН ДАРГА

ЭРХЭМСЭГ НОЁН МУСТАФА ШЕНТОП ТАНАА 

Эрхэмсэг ноён дарга аа, 

Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, иргэдийн байр орон сууц нурж, үлэмж гарз хохирол учирсанд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. 

Байгалийн гамшигт үзэгдэл болж буй энэ хүнд цаг мөчид бид Туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлэхийн ялдамд Бүгд Найрамдах Турк Улс энэхүү хохирол, сүйрлийг дэлхий нийтийн сайн санаат анд нөхдийн хамт даван туулна гэдэгт итгэлтэй байна.

 

Гүнээ хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

 

Улаанбаатар хот

2023 оны хоёдугаар сарын 07-ны өдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top