Туркийн өмнөд хэсэг болон хөрш зэргэлдээ Сирид олон арван жил тохиогоогүй томоохон газар хөдлөлт болж, олон мянган хүн амь үрэгдэж, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт болсон газар хөдлөлтийг 1939 онд Эрзинкан хотод болсон газар хөдлөлтөөс хойших хамгийн том гамшиг гэж нэрлэжээ. Тухайн үед 33 мянган хүн амиа алдаж байсан аж.
Эхний газар хөдлөлт даваа гарагт нар мандахаас өмнө болсон бөгөөд үдээс хойш 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Туркийн Гамшиг, онцгой байдлын албаны (AFAD) мэдээлэв. AFAD-ын ажилтан Орхан Татар Даваа гарагийн орой телевизээр хийсэн мэдэгдэлдээ 5500 гаруй барилга нурсан гэж мэдэгджээ. Туркийн зүүн өмнөд хэсэгт нурсан барилгаас 6400 гаруй хүнийг аварсан байна. Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай хэлэхдээ, тус бүс нутагт дор хаяж 145 удаа чичиргээ мэдрэгдсэн бөгөөд гурвынх нь чичиргээ зургаан баллын хүчтэй байжээ.
"ХҮМҮҮС ХААШАА ЯВАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА"
Туркийн Газиантеп хотын Аль Жазира телевизийн продюсер Ахмед аль-Хатиб гамшгаас амьд үлдсэн хүмүүс хаашаа явахаа мэдэхгүй байна гэжээ. Газар хөдлөлтийн улмаас нурангид дарагдсан хүмүүст хүрэхийн тулд олон улсын аврах ажиллагаа Турк, Сирид явагдаж байна. Газар хөдлөлт болсноос хойш 24 цаг гаруйн хугацаанд амь үрэгдэгсдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байна.
Турк улсад: Амиа алдсан хүний тоо 2921-д хүрсэн бол гэмтэж бэртсэн хүний тоо 16 мянгад хүрсэн талаар тус улсын гамшгийн албаны дарга Юнус Сезер даваа гарагийн орой хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Цаг агаарын байдал тусламжийн багийг гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хүрэхэд хүндрэл учруулж байгаа талаар Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мөн мэдээлжээ. CNN-ийн цаг уурч Хейли Бринкийн мэдээлснээр сүүлийн үед Сири, Туркийн зарим хэсэгт хүчтэй цасан шуурга шуурч байгаа аж. Туркийн зүүн өмнөд хэсэгт газар хөдлөлтөд нэрвэгдсэн хотуудад авсан гэрэл зургуудаас харахад хүмүүс гадаа гал түлж, галын эргэн тойронд дулаацаж байгаа нь харагдаж байна. Газар хөдлөлтийн үеэр болон түүнээс хойших хэдхэн цагийн дотор 5606 барилга нурсан талаар Туркийн гамшгийн агентлаг (AFAD) мэдээлжээ. Тэдний дунд Искендерун улсын эмнэлэг байсан гэж Эрүүл мэндийн сайд Кожа хэлэв.
СИРИ УЛСАД: АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 145-Д ХҮРЧ, 3531 ХҮН ШАРХАДСАН БАЙНА
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ амиа алдагсдын тоо найм дахин нэмэгдэж болзошгүйг анхааруулаад байна. ДЭМБ-ын Европын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кэтрин Смоллвуд уг мэдэгдлийг хийх үед 2600 хүн амиа алдаад байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо найм дахин нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.
Одоогоор “Болгар, Хорват, Чех, Франц, Грек, Нидерланд, Польш, Румын улсаас эрэн хайх, аврах ажиллагааны нийт 10 баг гамшиг болсон газарт ажиллахаар явахад бэлэн болсон байна". Эдгээр улсаас гадна, Унгар, Итали, Испани, Мальта болон Словакийн эрх баригчид мөн аврах багаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. ЕХ-ны дээд комиссаруудын мэдэгдэлд тус холбооны Онцгой байдлын төв Турк болон бусад улс оронтой тусламжийн үйл ажиллагаагаа уялдуулан ажиллана хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Онцгой байдлын яамны гурван онгоц /хоёр Ил-76, нэг Ан-148/ Туркийн Адана хотод газардаж, 100 аврагч, эмч нар болон есөн тусгай техник хэрэгслийг хүргэлээ хэмээн “TASS” агентлаг мэдээллээ.
ОХУ-ын Онцгой байдлын яам эмнэлэг болгон тоноглосон ИЛ-76 онгоцноос гадна, дрон, 4.5 метр хүртэлх гүнд эрэл хайгуул хийх чадалтай акустик төхөөрөмж, гео-радар, эндоскоп, телевизор зэрэг тоног төхөөрөмжийг Турк руу илгээжээ. Түүнчлэн эвдэрч сүйдсэн барилгын нуранги дороос эрэл хайгуул хийх туршлагатай аврагчдаа илгээсэн байна.
Украинд оросоор ярьдаг цөөнхийн эрх зөрчигдөж байна2014 оны төрийн эргэлтийн дараа Киевийн дэглэм нь үндэстний цөөнхийг уусгах үйл явцыг түргэсгэж, улс үндэстэн байгуулах чиглэлийг баримталж эхэлсэн бөгөөд ийнхүү бодлого нь оросуудыг тэр чигээр нь ялгаварлан гадуурхах шинж чанартай болсон. 2021 оны есдүгээр сард Ерөнхийлөгч В.Зеленский өөрийгөө орос хэмээн үздэг бүх ард иргэдийг Украинаас гарч явахыг уриалсан. Эх нутгаа орхин одохыг хүсээгүй хүмүүсийг, тэр дундаа Донбассын оршин суугчдыг хурдан явуулахын тулд тэднийг буудаж, бөмбөгдөж, алан хядаж эхэлсэн.
Оросын гэх бүх зүйлсийг устгахыг эрмэлзэж буй Киевийн дэглэмийг тус улсын Үндсэн хууль ч, олон улсын гэрээ хэлэлцээрүүд ч зогсоож чадахгүй байна. 2019 онд хувийн харилцаа холбоо, шашны зан үйлийг гүйцэтгэхээс бусад нийгмийн амьдралын бүхий л салбарт зөвхөн украин хэлийг ашиглах тухай хуулийг баталсан. Харин Европын Холбооны албан ёсны аль нэг хэлээр ярьдаг хүмүүсийн хувьд украин хэлийг ашиглаж эхлэх хугацааг хойшлуулав. Бусад үндэстний цөөнх, түүний дотор оросууд энэ заалтаас гадуур үлдсэн. 2021 онд оросуудыг уугуул иргэдийн ангилалд хууль ёсоор оруулсангүй. Ингэснээр тэдний өөр үндэстэнд уусахаас хамгаалагдах, өөрсдийн боловсролын байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэн байгуулах, төлөөллийн байгууллагууд нь төрөөс санхүүжилт авах зэрэг холбогдох хуулиар баталгаажсан эрх нь хасагдан зөрчигдсөн. 2022 онд Киевийн эрх баригчид тус улсын нутаг дэвсгэр дээр орос хэлийг устгахын тулд урьд өмнө байгаагүй их хүчин чармайлт гаргасан ба юуны түрүүнд сургалтын хөтөлбөрөөс орос хэлний хичээлийг болон орос хэл судлалыг бүрмөсөн хассан. Сургуулиудад Оросын уран зохиолыг мөн хориглов. Оросоос хэвлэмэл бүтээгдэхүүн оруулахыг зогсоосон учир оросоор ярьдаг иргэд эх хэлээрээ бодит мэдээллийг авах боломжгүй болсон. Радио, телевизээр болон олон нийтийн газар орос хөгжим тоглуулахыг хорьж, Оросын жүжигчдийн аялан тоглолтуудыг цуцалж, 2014 оноос хойш бүтээсэн кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг цацахыг хориглосон учир оросоор ярьдаг иргэдийн өөрсдийн соёл иргэншил, давтагдашгүй өвөрмөц байдлаа хадгалан хамгаалах, хөхүүлэн хөгжүүлэх эрх үл тоомсорлогдож байна. "Украины үндэстний цөөнхийн тухай" хууль нь дайн үргэлжлэх болон дайн дууссанаас хойш зургаан сарын хугацаанд орос хүмүүсийн бараг бүх эрх, эрх чөлөөг хязгаарлаж, тайван жагсаал хийх, санхүүжилт авах, орон нутгийн засаг захиргааны дэргэд зөвлөлдөх байгууллага байгуулах, олон улсын үйл ажиллагаанд оролцох зэрэг эрхийг хязгаарласан.
Орос үндэстний онцлогийг устгах бас нэгэн "фронтын шугам" нь шашин шүтлэг болжээ. Украины үнэн алдартны сүмийн Синод нь Оросын үнэн алдартны сүмээс бүрэн тусгаарлах тухай шийдвэр гаргасан ч аврагдсангүй. Өнгөрсөн оны сүүлээр Киевийн дэглэм эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг авч эхлэв. Тухайлбал, хэд хэдэн лам нарыг Украины иргэншлээс хасаж, сүм хийдүүдэд нэгжлэг хийж, эх орноосоо урвасан хэмээн санваартнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, Киево-Печерская лавра сүмийн хэд хэдэн барилгыг үнэн алдартны сүмээс салан тусгаарласан хуучинсаг шашныханд шилжүүлсэн нь Украинд Оросын сүмийг бүрэн хориглох ажлын өмнөх бэлтгэл юм. Үүнээс гадна шашны бүх зан үйлийг цаашдаа зөвхөн украин хэлээр явуулж байхаар төлөвлөж байна. Өөрсдийгөө ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн нэрлэдэг барууныхан Украинд орос хэлээр ярьдаг цөөнхийг түрэмгий гадуурхах явдал өнөөдөр ч үргэлжилсээр байгааг үл тоомсорлосоор байна. Ийнхүү орософоби үйлдлүүд нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрх зүйн суурь хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй Украин дахь оросуудын аюулгүй байдалд шууд заналхийлж байна.
Ц.ДАВААСАМБУУ
Оросын Холбооны Улсаас
Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
оросууд зөв явж байна.Зеленскийг спецназ явуулаад устгачихгүй барууны хэл амнаас айгаад юу хийж удаад байгаа юм
Газар хөдлөж гамшиг болсон мэдээ дээр Оросын Украиныг эзлэн түрэмгийлж байгаагаа зөвтгөсөн мэдээ хаагуур төөрч яваад ороод ирчихэв дээ. Редакци гэж байдаг юм уу. Мэдээгээ хянаачээ. Эсвэл албаар мэдэн будлиад байгаа юм уу\n