Абдулалим Муайнигийн гэр бүл Туркийн Хатай дахь гэртээ байхад газар хөдлөлт болжээ. Хормын төдийд болж өнгөрсөн энэ гамшигт үйл явдлаас тэд зугтаж чадсангүй. Байшин нь нуран унажээ.
Хатай дахь аврах ажиллагааны хоёр дахь өдөр Абдулалим Муайниг бетонон хавтанд дарагдсан байхыг нь олсон байна. Түүний дэргэд эхнэр Эсра нь хэвтэх аж. Гэвч түүнд тусламж хүргэхэд хэдийн оройтжээ.
Аврагчдыг тэдэн рүү гараа сунгахад Абдулалим Муайни хариуд нь сулхан дохиж байв.
Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Умит Бектас Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсэгт 11,500 гаруй хүний аминд хүрсэн 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн газруудын нэг болох Хатай хотод томилолтынхоо хоёр дахь өдөр ажиллаж байхдаа энэхүү зургийг авсан байна.
Абдулалимын хөл бетонон доор хавчуулагдсан ч тэрээр ухаантай байсан бөгөөд аврагчидтайгаа ярилцах боломжтой байв.
Абдулалим Сири гаралтай нэгэн бөгөөд иргэний дайнаас зугтаж, Турк эмэгтэй Эсратай гэрлэжээ. Хосууд Махсен, Бесира гэсэн хоёр охинтой болсон байна. Гэвч түүний гэр бүл газар хөдлөлтөөс амь гарч чадсангүй. Хайрт эхнэр Эсра нь хоёр хоног түүний дэргэд үхэлтэй тэмцэн тарчилжээ. Харин охидоо яасныг Абдулалим сайн мэдэхгүй байлаа.
Аврах ажиллагаа нэлээд олон цаг үргэлжилж, Эсра болоод Махсен, Бесира нарын цогцосыг хөнжилд ороон гарч иржээ. Тэд бүгд амь гарч чадсангүй.
Сэтгэгдэл ( 6 )
Unexeer xaramsaltai. Um ma ni bad mi xum
*** yumaa
Baigal ehiin aashiig yaltai bilee ug ni ter nohoi ulij shuvuud bujignaj baihad ni gadaa gudmand garch amjsan bol hichneen hunii ami nas avragdah baisan boldoo l gej bodhiin uunees hoish huchtei gazar hudlultiin bus nutagt baigaa hot suurind an amitan araatan jiguurten ajiglah eeljiin ajiltantai baimaar yum bna shuu manai mong ulsiin niislel undur magadlaltai busd baidag hamgiin hymd chanargui materialaar baishin guur baridag hezee negen tsagt gamshig bolj l taaraa har myngan darga zahiraluudiin orond oron too gargaad haruuliin ajiltantai bolmoor yum bishuu araatan jiguurten bugd l mederdeg b\n
Бурхан өршөөг
тун харамсалтай
Амьд биш ч олдоод бдаг нь яамай даа.