55 цаг нурангид дарагдсан хүү тэжээмэл шувуугаа атгасаар гарч иржээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Каханмараш хотод аврах ажиллагааны үеэр багийнхан 55 цагийн турш аврал эрэн хүлээсэн 13 настай хүүг эсэн мэнд олж, аварчээ. 

Хүү нуранги дор байх хугацаандаа тэжээмэл шувуугаа алгандаа атгаж, хамгаалсаар байсан гэнэ.

Туркийн "Dailysbah" сонинд мэдээлснээр, аврах ажиллагааны үеэр багийнхан орон сууцны нурангин дороос хашхирах чимээ сонссон байна. Аврах ажиллагаа нийт гурван цаг үргэлжилсэн бөгөөд Берат хүүг гаргаж ирэхэд шувуугаа атгаастай байжээ. 

Одоогоор шувуу, хүү хоёулангийнх нь биеийн байдал сайн байгаа гэж аврах албаныхан мэдээллээ.


Аврагчид хүүг нурангиас гаргахдаа биеийн халууныг нь буулгахгүйн тулд хөнжлөөр хучиж, тугалган цаасаар ороосон бөгөөд Берат Сари хүү түргэний машин руу явж байхдаа нагац эгчдээ шувуугаа хадгалуулжээ.

Нагац эгч нь шувууг авсныхаа дараа хооллож, ус уулгасан байна. Хүүгийн нагац эгч сэтгүүлчид “Дүүгээ болоод бяцхан шувуугаа амьдаар нь харсандаа маш их баяртай байна” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top