Ардчилсан нам (АН)-ын даргаар бүртгүүлэх Лу.Гантөмөрийн хүсэлтийг Улсын дээд шүүх (УДШ) бүртгэв. Ажиглаачид үүнийг “Үндсэн хуулийн өөрчлөлтөд МАН-д хүч нэмэх есөн кнопны тохироо” гэв. Зарим нь С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр “эвдэрхий тэвштэйгээ үлдлээ” хэмээн шогложээ. Гэхдээ маргааш юу болохыг хэн ч таашгүй.
Хэдийгээр Лу.Гантөмөр намын хаа нэг хэсгийн эвийг эвхэж, элэг бүсээ чангалж аваад туг тойрсон ч Х.Баттулга бууж өгөхгүй. Лу.Гантөмөртэй барьцуулан “Намын дарга” хэмээн УДШ-ийн босгоор хүсэлт бичгийг нь хүргүүлчихээд байсан Д.Ганбатыг буцаагаад “хүүхэлдэйн тавиур”-т залсан ч С.Эрдэнэ гэж элдэвтэй нөхөр өөр ямар ч хувилбар гаргаж ирж мэднэ. Энэ нь ч өчигдөр Дээд шүүхийн гадаа хийсэн АН-ын гишүүд, дэмжигчдийн жагсаалаас тов тодорхой харагдана лээ.
Х.Баттулгын багийнхан, С.Эрдэнийн дагагчид ирчихсэн нэгдсэн байдлаар жагсаал, цуглаан хийсэн учир хоёр тал нэгдсэн гэж ойлгогдож байгаа юм. Ярьж буй зүйл нь Х.Баттулгын талаас АН-ын генсекээр тавигдсан И.Мөнхжаргал тэргүүтэй залуус бол Л.Гантөмөрийг ч, Д.Ганбатыг ч батлуулахгүй байх. Ерөнхийдөө АН-ыг Х.Баттулга л даргалж чадна гэсэн утгатай шаардлага гэх үү, шахалт, шантааж гэх үү зүйлүүдийг хашгиралдаж байсан. Тэдний үзэж буйгаар бол АН-ын 200 гаруй мянган гишүүний 117 мянган хүний саналыг авсан хүн ганцхан Х.Баттулга юм гэнэ.
С.Эрдэнийн дагагчид бол “Д.Ганбатыг батлах ёстой” хэмээн орилж байсан. Зарим нь УДШ-ийг эрх баригчдын “охин компани” хэмээн цоллоод авна лээ. Намынхаа дотоодод нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ББСБ-аар мөнгө угаасан сүлжээ, койны хэрэг гээд олон дайсантай болсон МАН-ын хувьд өрсөлдөгчөө хүчтэй байлгах дургүй байж мэдэх ч АН-ын асуудлаар шүүхэд нөлөөлөх хүртэл анхаарал тавина гэдэг юу л бол. Угаасаа л Ардчилсан намынхны байгаа царай, эрх мэдэл, албан тушаал, тамга тэмдэгний дажин нэг иймэрхүү. Аль аль талынх нь Улсын Дээд шүүхэд, шүүх хурлын үйл ажиллагаа, гаргах шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого. Мөн Лу.Гантөмөрийг батлуулахгүй байх гэсэн явуулга байв. Эцэст нь УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас Лу.Гантөмөрийн нэрийг бүртгэсэн шийдвэрийг гаргасан. Х.Баттулгыг яагаад бүртгээгүй вэ гэвэл намын тамга хуурамч, хүсэлт гаргасан хуулийн этгээд нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг С.Эрдэнэ хийж байсан. Харин Д.Ганбатыг ямар учраас бүртгэсэнгүй вэ гэдэгт УДШ-ийн гаргасан үндэслэл одоогоор тодорхойгүй байна.
Энэ бүхнээс үзвэл АН-ын “Еэвэнгийн үлгэр” мөддөө ч амар сайхандаа жаргахгүй. Гурван жил “Морь унасан толгойгүй нам” явсан түүх дахиад л давтагдана гэсэн үг.
Одоохондоо бол Лу.Гантөмөрт наад зах нь Шадар сайдын суудал харагдчихсан л гүйж яваа байх. Цаашилбал зүүдэнд нь “Эмээл хазаарай морь” үүрсэнэ, ер нь тэгээд түүнээс ч их юм болно доо. Гэвч АН-ын 200 гаруй мянган гишүүний гол цөмийг бүрдүүлдэг МоАХ-чуудыг Х.Баттулга дагуулж гараад шинэ нам байгуулчихвал Лу.Гантөмөрт фронт командлах боломж олдохгүй л болов уу.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
эд ч дээ төрөө самарч сүйрүүлж ЭЗ унгаж өрөнд оруулж бснаас сайжируулж бсан түүх байхгүй шүү дээ 2 удаа засаг барихдаа тэтгэвэр тэтгэмж нэмж бсан түүх бий юу тайван амгалан схан цаг бсан даа тэр үeд хийж чадаагүй байж одоо үлгэр ярих хэрэггүй хууль шүүх н бгуулага нь Эбий Баттулга 2ын томилсон шүүх прк бгаа МАН тэдэн нь шиг ЦАгдаа АТГ ШП ЦЦг захирч гүйдэг улс төрн хүчин бш байх шүү ШП АТГ улс төрөөс ангид би даасан тусдаа бгуулага бздэ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Зиндаа ч МАНы гар хөл. АН ыгяаж харлуулах уу гэж үйл үзэж яваа. Хүн хилсээр гүтгэсэн материал тавина. Энэ сайт ямар ч ёс зүй гэж байхгүй.
Ene bol unen 117000 gichuuni sanalig battulga absan ģantumur undsen huulb nd MAN tai negdej gar hureh gej baina unig herhebch hulen zubchuruhhgi
Мэдлэгтэй чадалтай хүнээ дэмжээд чваач ан тамын тогооны үлгэр чрих вмаа
Гантөмөрийг дэмжинээ
hujaa
Партизануүд намдаа дайсан болж байна даа одоо тэднийг дагдаг ч.гэж юу байхав.дагуулдаг ч гэж юу байхав дээ
Баттулга Гантөмрийг дэмжиж хамтарч ажиллана гэсэн шүү дээ.Энд тэндээс эрээвэр хураавар сэдэв олж сэвээд хаана ч хүрэхгүй.Монголд ардчилал хэрэгтэй болохоос коммунист дарангуйлагч МАН хэрэггүй.МАНаас болж монгол хэдэн үеэрээ хохирч байна.Хулгай ,авилгал , хэлмэгдүүлэлт гээд авах юм алга.Одоо хүртэл МАНын хэлмэгдүүлсэн хүмүүс нөхөн олговрыг татвар төлөгчдийн мөнгөөс өгсөөр байна.
Жонхуу Мэлхий 2 нэгдээд нэг нам байгуулаад далд орцгоовол яана
zailtsgaa