Лидерүүдийн халааг авах амаргүй ч хойш суух эрх байхгүй

2023 оны 02 сарын 13

Улс төрийн ууган хүчин 2021 оны төгсгөлд XXX Их хурлаа зарлан хуралдуулж, үзэл баримтлалаа өөрчилж байгааг тунхаглан, шинэ тутам хөрсөн дээр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлан танилцуулсан. Үүний дагуу МАН-ын бүтэц бүрэлдэхүүн, намын дэргэдэх байгууллагууд ч бүтэц зохион байгуулалтад орж, үзэл баримтлалын цоо шинэ шатанд гарах шаардлага байсан. Тиймээс МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрөгч сарын сүүлээр хуралдаж, нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилж, даргаар нь УИХ, Засгийн газрын гишүүн Х.Булгантуяаг сонголоо.

Хамгийн гол нь суурь үзэл баримтлалаа өөрчилж байгаад оршино. Сүүлийн жилүүдэд жендэрийн тэгш байдлын дагуу хууль, эрх зүйн орчинг сайжруулснаар улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн.

Энэхүү эмэгтэйчүүдийн байгууллагыг анх үүсэн байгуулагдсан цагаас нь хойш МАН-аас нийгэмд манлайлсан бүсгүйчүүд удирдаж ирсэн байдаг. Тус байгууллага нь анх “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэй бууриа засаж, анхны ерөнхийлөгчөөр Д.Алтай ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш УИХ, Засгийн газрын гишүүн асан Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нарын МАН-ын төдийгүй нийгэмд манлайлагч бүсгүйчүүд удирдаж ирсэн түүхтэй. Тиймээс энэ удаад тэдний халааг Х.Булгантуяа авлаа. Түүнийг МАН-ын эмэгтэйчүүдийн залуу халаа, түүн дотроос манлайлагч хэмээн тэргүүнээрээ сонгосон нь учиртай байж таарна.

Х.Булгантуяагийн хувьд АНУ, БНХАУ-д тус тус боловсрол эзэмшихдээ англи, орос, хятад, япон хэл эзэмшсэн өндөр боловсролтой бүсгүйчүүдийн тэргүүн эгнээний нэгэн гэдэгтэй маргах аргагүй. Нөгөө талаар тэрбээр Дэлхийн банкны төсөл хөтөлбөрийн зөвлөхөөс эхлэн санхүүгийн байгууллагад ажиллаж, өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүдийн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн хэмээх албатай их улс төрд хөл тавьсан.

Улмаар МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж улс төрийнхөө карьерыг өндийлгөсөн гэхэд болно. Ийнхүү Х.Булгантуяаг ажиллаж эхлэх үеэр МАН ялагдал хүлээж, дотоод шинэчлэлийн ажил ид явагдаж байсан үе. Улс төрийн ууган хүчин ялагдалдаа дүгнэлт хийж, эцэст нь өндөр боловсролтой гадаад ертөнцийг холбон ажиллах шинэ залуу боловсон хүчин хэрэгтэй, мөн намын дотоод бүтцэд залуучууд олноор ажиллах нь зөв юм байна гэх дүгнэлтэд хүрсэн гэдэг. Үүний дагуу эрдэм боловсролтой, ажлын арга туршлагатай цөөн бус залуусыг сонгон ажиллуулсны нэг нь Х.Булгантуяа. Ууган хүчин дотоод шинэчлэл, бүтцийн тал дээр чамгүй анхаарч, стратеги төлөвлөгөө боловсруулсан учраас 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд Засгийн газраа байгуулахдаа намын аппаратад үр дүнтэй ажиллаж байсан зарим залуусыг дэвшүүлэхэд Х.Булгантуяаг Сангийн дэд сайдаар томилсон нь санаандгүй хэрэг биш ээ.

Улмаар 2020 онд улс төрийн ууган хүчин цус сэлгэж, нүүдэл хийсэн нь олон залуусыг парламентад оруулж ирсэн. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, намын аппаратад ажиллаж байсан Ц.Мөнхцэцэг тэргүүтэй олон хүн орж ирсэн. Харин өнөөдөр тэдний нэг буюу УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлт хариуцсан Монгол Улсын сайд Х.Булгантуяаг МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага тэргүүнээрээ сонгож байгаа нь түүний эрдэм боловсрол гэхээсээ илүүтэй намын дотоод бүтцээс эхлээд төрийн эрх барих дээд байгууллага хүртэл эв эеийг хичээж ажилласанд оршиж байгаа биз ээ. Туршлага ч бас түшсэн биз. Ямартай ч МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл болсон олон зуун эмэгтэй түүнийг дэмжсэн учраас тэр хойш суух эрх байхгүй. Тодотговол, лидерүүдийн эрхэлж байсан албыг залгуулах амаргүй ч түүнд ухрах эрх байхгүй. 

Тэрбээр энэ үеэр “Миний бие энд улс эх орныхоо төлөө өөрийн мэдсэн сурсан өчүүхэн зүйлээ зориулах юмсан, сайхан нийгэмд амьдрах юмсан, үр хүүхдүүддээ өвлүүлэх юмсан гэсэн та бүхэнтэй ижил хүсэл эрмэлзлэлтэй монгол эмэгтэй, монгол ээж. НАМЭХ-ны ээлжит бус чуулган түүхэн хариуцлагатай цаг үед болж байна. МАН УИХ-ын ээлжит хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж иргэдээс авсан итгэл ч их, тавж буй хүлээлт шаардлага ч өндөр байна. Түүнийг даган намын сонгуульт ажилтнууд, намын дэргэдэх байгууллагууд ч шаргуу ажиллах, мэдрэмжтэй ажиллах, эв нэгдэлтэй ажиллах хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Тиймээс энэ удаагийн тэргүүн, удирдах зөвлөл, сонгуульт ажилтнууд ачааны хүндийг үүрэх, ард түмнээс шүүмжлэлийг сонсох, намын бодлогоороо нэгдэн зүтгэх баг байх ёстой. Хувь хүний улс төр, жижиг тойргийн улс төр, хот хөдөөгийн улс төр, хуваагдлын улс төр гэж байх ёсгүй. Энэ удаагийн сонгуульд тооцоо судалгаатай, эв нэгдэлтэй, ажил хэрэгч байж л ялна. Эрх баригч гэдгээр далайлгаж, албан тушаалаараа айлгаж, мөнгөөр илүүрхэж, эмэгтэй гэж жендер ярьж ялахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мянга мянган иргэдийн олон хоног үргэлжилсэн жагсаал цуглаан, төрийн ордноо дайрч орохоо шахсан иргэдийн бухимдал одоо ч дуусаагүй байна” хэмээн аргагүй л намын дотоод бүтцэд ажиллаж ялагдал, ялалт үзсэн хүний байр суурийг илэрхийлсэн.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Bujin(94.239.109.128) 2023 оны 02 сарын 14

Huurhun yum be

0  |  0
Жeндeр(202.9.46.92) 2023 оны 02 сарын 13

Кк. Нүд нь бүр нэг айсан шинжтэй. Ийм байж улс төр гэж өвчигнөж явахын хэрэг юу байна. Зоригтой дайчин хүүхнүүд хийдэг зүйл шүү дээ. Оюунхорол Ганди Оюун гээд эгч нараасаа суралцаа.

0  |  0
Шинэ үе (66.181.160.105) 2023 оны 02 сарын 13

Амжилт хүсье

0  |  0
зочин(64.119.18.31) 2023 оны 02 сарын 13

яаахав залуу хүн ажил хийе гэсэн бодол буй л байх. гэхдээ өөр дээрээ нэр төр хөөцөлдсөн энэ хогийн ажил авна гэдэг нь бас нэг анкетад бичүүлэх зүйл юм биздээ. урдах ажлаа л сайн хийх хэрэгэй шүүдээ

0  |  0
иргэн(64.119.22.156) 2023 оны 02 сарын 13

Даахгүй нохой булуу хураана гэдгийн адил элдвийн юм өөр дээрээ аваад суух юм. Мундагтай биш худлаа попрох гэж л аваад. Овоо номын дуу энэ тэнд сонссон ч бусад нөгөө хэдэн эмэгтэй гүшүүдээс ялгагдах юм алгаа. Сайдын ажлаа хийгээчээ

0  |  1
zochin(73.111.180.213) 2023 оны 02 сарын 13

ene godgonoson yum yu xiix yum

0  |  1
Зочин(202.131.225.242) 2023 оны 02 сарын 13

Энэ ч нэг гийгүүлэхгүй . Хятадыг шүтсэн л хүн байх юмаа

0  |  1
Top