"Туульсын хаан Жангар" арга хэмжээний үеэр 180 эмэгтэй сүүн цацал өргөлөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 12

Өнөөдөр /2023.02.12/ Алтай нутагтаа эртний баатарлаг тууль болох Жангар туулийг  Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар Хантайшир уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийг ойг угтан 1000 туульч баатарлаг “Жангар” туулийг хайлах арга хэмжээг зохион байгуулагдаж байна. 

"Туульсын хаан Жангар" ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд 180 гаруй эмэгтэй сүүн цацал өргөн оролцож байна.

Туулийг аймгийн 28 ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн Монгол үндэсний хувцасаараа гоёсон 800 гаруй сурагч, аймаг, сумдын 260 гаруй ардын авьяастнууд бүрэн эхээр нь хайлах бөгөөд 20 Алтай ятга, 150 товшуур, 20 морин хуураас бүрдсэн хөгжмийн баг туулийн хөгжмийн чуулбар ая данг эгшиглүүлэх юм. 

"Алтайн мянган жангарч" тууль хайлах арга хэмжээг өнөөдөр орой 19.30 минутаас ТВ8 телевиз, ZINDAA.MN сайт шууд дамжуулан үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top