Лу.Гантөмөр: АН арын хаалгагүй, гишүүнээ хөөдөггүй нам болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Хуралдаан АН-ын дарга Лу.Гантөмөр оролцсон. Хуралдааны дараа тус намын бүлгээс болон АН-ын дарга Лу.Гантөмөр нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "Манай нам нээлттэй нам болно. Бүх хүнтэй хамтарна. АН гишүүнээ хөөдөггүй нам болно. АН дотор олон ургалч үзэл амьдардаг нам болно. Бид олон ургалч үзлийг ургуулж, амьдруулж чаддаг нам байна. Дээр нь хариуцлагатай нам болно. Шударга ёсыг нам дотроо тогтооно. Нам дотор арын хаалга байхгүй шүү. Зүтгэсэн, хөдөлмөрлөсөн хүн нь урагш яв. Нам бүтнээрээ тэр хүмүүсийн талд байна. Эрх мэдлийн зөв хуваарилалтыг хийнэ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дээр эрх мэдэл нь очно. АН-ын бүлгийн дарга дээр эрх мэдэл нь очно гэх мэт. Ингэж байж бид олон түмэнтэйгээ ярилцах боломж гарна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bujin(94.239.109.128) 2023 оны 02 сарын 14

Ganaa min yagaad shambiigaad bnaa,

0  |  0
hujaa(192.82.74.2) 2023 оны 02 сарын 13

hunhuuz

0  |  0
Top