Газар хөдлөлтийн дипломат ажиллагаа: Гамшиг “дайснуудыг” нэгтгэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Урт удаан хугацааны дараа дэлхийн улс орнууд анх удаа нэгдэв. Турк, Сирид асар их сүйрэл дагуулсан газар хөдлөлт болоход олон улсын хамтын нийгэмлэг зөвхөн хүчээ нэгтгэн байж байгалийн гамшгийн үр дагаврыг даван туулах боломжтой гэдгийг ухамсарлав.

Дэлхийн улс орнууд улс төрийн зөрчил, сөргөлдөөнөө хойш нь тавьж, байгалийн өмнө хүчин мөхсөдсөн Турк, Сирид туслахаар яарав. Олон улсын аврагч, эмч, цэргийн баг, аврагч ноход болон нүсэр техник гамшгийн бүс рүү цуварсаар. Тэд аюулгүй орон гэр, хайртай хүмүүсээ орхин газар хөдлөлтөд нэрвэгдэж, амьдралын төлөө эцсээ хүртэл тэмцэх хүмүүст туслахаар амиараа дэнчин тавьж, хүйтнийг ажралгүй зүтгэж байна.

Газар хөдлөлт түүхэнд тохиож байсан бусад байгалийн гамшгийн нэгэн адил олон улсын харилцаанд эергээр нөлөөлдөг гэж шинжээчид онцолдог.

Европын Комиссын Иргэний хамгаалалт, хүмүүнлэгийн тусламжийн албаны мэдээллээр, ЕХ-ны 20 улс тусламжийн гараа сунган, нийт 29 аврах баг, эмч нарын таван баг илгээв. ЕХ, Туркийн харилцаа сүүлийн үед хурцадмал болоод байгаа. Турк нь Шведийн НАТО-д элсэх замд саад тавиад байгаа билээ. Швед хүртэл газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркт туслахаар яарав. Шведийн тусламж тус хоёр улсын НАТО-д элсэх асуудалтай холбоотой зөрчилдөөнийг уур амьсгалыг өөрчилнө гэж Израилын Бар-Илан их сургуулийн профессор Жералд Стейнберг үзэж байна. Түүний хэлснээр, гамшигт өртсөн ард түмэнд тусламж хаанаас ирж байгаа нь чухал биш байдаг. Тэр л үед үл ойлголцол үгүй болдог.
 


АНУ Туркт 150 аврагч, найм орчин тонн төхөөрөмж илгээсэн бол хурцадмал харилцаатай Сирид хүмүүнлэгийн тусламж олгохоор болсон. Турк, Сиритэй зөрчилдөөнтэй байдаг олон улс орон үй ойлголцоо хойш тавьж, хамтран ажиллаж байгаа ч энэ нь хэр удаан үргэлжлэх, харилцан ойлголцлын гүүр болж, тохиролцоонд хүргэх эсэх нь тодорхойгүй. Гэсэн хэдий ч хүнд цаг үед үзүүлсэн тусламж эерэг харилцаа авчирдаг түүх бий гэж Иерусалим хотын Хебрю их сургуулийн олон улсын харилцаа судлаач Ёнатан Фрийман тодруулсан байна.

1990 онд Турк, Грект болсон газар хөдлөлт “газар хөдлөлтийн дипломат ажиллагааг” сэргээж, хоёр улсын хурцадмал харилцааг зөөлрүүлж байв. Хоёр улсын харилцаанд бий болсон эерэг уур амьсгал хэдэн жил үргэлжилж байсан удаатай. Энэ өдрүүдэд Грек Туркт эмч нарын баг, аврагч ноход, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж илгээн, тусламжийн гараа сунгалаа. Үүгээр үл барам Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн хамтаар өнгөрсөн ням гарагт газар хөдлөлтөд өртсөн Туркийн бүс нутагт нөхцөл байдалтай нь танилцсан. Түүний энэ айлчлал хүйтэн, тэр бүү хэл дайсагнасан харилцаатай хоёр улсын “газар хөдлөлтийн дипломат ажиллагааны” шинэ үе шат боллоо.
 


Туркийн газар хөдлөлтийн голомтын бүсэд үндэстний цөөнх болох курдууд амьдардаг. Туркийн олонх, курдуудын хоорондын дотоодын зөрчил байгалийн хүчний өмнө мөн сарнив.

Түүнчлэн, Израил өгсөж, уруудсан харилцаатай Турк, тэр бүү хэл газар хөдлөхөөс өмнө байнгын пуужингийн цохилт өгч байсан Сирид хүртэл тусламжийн гараа сунгалаа. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сирийн ард түмэн шаардлагатай тусламж авах болно гэж мэдэгдсэн нь Тель Авивын зүгээс хийж буй хамгийн сэтгэл хөдөлгөм алхам болов. Мөнхийн өрсөлдөгч Иран Туркт аврагчдаа илгээсэн нь “газар хөдлөлтийн дипломат ажиллагааны” нэгэн тод жишээ болсон. Түүхэнд явцад амаргүй харилцаатай Армян Туркт аврах багаа мөн илгээж, хамгийн чухал нь хүнээрээ үлдэх хэмээн Армяны Ерөнхий сайд Пашинян онцолсон. Энэ мэт жишээ олон.

Эмгэнэл Турк, Сирийг нэгтгэх үү

Байгалийн сүйтгэгч хүч хохирогч хоёр улс болох Турк, Сирийг мөн нэгтгэлээ. Хэдийгээр Турк газар хөдлөлтийн гол цохилтод өртсөн ч олон жил үргэлжилсэн иргэний дайнд сүйрсэн Сирийн нөхцөл байдал илүү аймшигтай. Хөрш зэргэлдээ орнууд Туркт голомттой байгалийн гамшгийн хохирогчид болсон бол үүнээс өмнө Сирид голомттой хүний гараар бүтсэн гамшгийн хохирогчид болж байв. Турк, сиричүүд олон асуудалтай. Сирийн эрх баригчид Туркийг түрэмгийлэл, босогчдыг санхүүжүүлж, хойд бүс нутгийг нь өөртөө нэгтгэхийг хүсдэг хэмээн буруутгадаг бол Анкара Дамаскийн өдөөсөн иргэний дайны улмаас Туркт олон сая дүрвэгч орогнож, курдын асуудал хурцдаж, Туркийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн буруутгана.
 


Тус хоёр улсын харилцаа хэдийн мухардмал байдалд орсон. Харин газар хөдлөлт хүний бий болгосон эмгэнэлийг засаж чадах уу? Нэг зовлон хоёр улсыг ойртуулж чадах уу?

Эрдоган, Асад нар гамшгаас өмнө эвлэрэх чиглэлд алхам хийж эхэлсэн байсан. Өнгөрсөн оноос эхлэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирийн Ерөнхийлөгч Башар аль Асадтай уулзах боломжийн талаар ярьж эхэлсэн. Анкара, Дамаскийн харилцаа тусгай албадын түвшнээр хязгаарлагдаж байсан бол саяхан Москва хотноо яамдын түвшинд гурван талт уулзалт болсон. Тиймээс Асад, Эрдоганы уулзалтын зам засагдаж эхэлжээ. Өнөөдрийн хамтын эмгэнэл тус хоёр улсыг холдуулах биш харин ойртуулах боломжтой.

Дэлхийн тектоник хавтангууд хөдөлсөөр байгаа цагт газар хөдөлсөөр л байна. Гэхдээ энэ нь заавал гамшиг байна гэж ойлгох нь өрөөсгөл. Хүмүүс бид хамтарч, тэр байтугай улс төрийн дайсантайгаа хүчээ нэгтгэж, газрын чичирхийллийг хохирол багатай даван туулах боломж бий.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Батаа(43.224.168.91) 2023 оны 02 сарын 13

Сирид туслаагүй байгаа гэсэн. Орос, Сауд , Хитад гэсэн ганц хоёр орон л Амэрикд, Ёвропоос зөвшөөрөл авна гэх юмгүй орнууд л туслаж эхэлсэн гэсэн. Бусад жижиг орнууд нь туслах санаа байвч эзнээсээ айгаад чадку харзнаж байгаа гэсэн.

1  |  0
Italiano(192.82.74.2) 2023 оны 02 сарын 13

fk turkos

0  |  0
Top