Лу.Гантөмөр: Монголчууд маргаашдаа итгэхгүй байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2023.02.14/ өргөтгөсөн хурал хийлээ. Хурлын дараа АН-ын даргаар шинээр сонгогдсон Лу.Гантөмөр, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон гишүүд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд АН-д ойлгомжгүй байдал үүсэж, энэ асуудал Монгол төрийн асуудал болж байсан ч шийдэгдлээ. АН цэгцрэх нэг хэрэг. Шинээр сонгогдсон намын даргад асар их хүлээлт, хариуцлага ирж байна. Учир нь бага биш хугацаанд, хэт олонхоор засаглаж байгаа улс төрийн хүчин эрхч чөлөөг боомилсон, эрх чөлөөнд халдсан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хуулийн аргаар халдахыг оролдсон увайгүй үйлдэл гаргалаа. Орон нутгаар явахад иргэд хоёр зүйлд асар ихээр санаа зовж байна. Нэгдүгээрт, сайн сайхан зүйл яриад байгаа ч амьдрал ядуурчихлаа. Хоёрдугаарт, Монгол Улсад шударга бус байдал хавтгай болчихлоо гэж байна. Тийм учраас АН-ын бүлгийн зүгээс шинээр сонгогдсон даргаа бүрэн дэмжиж ажиллана” гэсэн юм.
 


Харин АН-ын дарга Лу.Гантөмөр "Бүлгийн хурлаар бид өнгөрсөн хугацааны нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралын судалгаануудын дүгнэлттэй танилцлаа. Энэ дүгнэлтийг харахад сэтгэл сэртхийлгэм дүн мэдээнүүд байна. Нийт иргэдийн 70 хувь нь ядуу байна гэж гарчээ. Энэ ядуурлыг ард иргэд ковид, хойд хөршийн дайн тулаантай холбож огт харахгүй байна. Төр засгийн буруу бодлогоос болоод Монгол Улс ядуурсан гэж үзжээ. Ажил, бизнес хийж байгаа хүмүүс төрөөс очиж байгаа дарамт хэрээс хэтэрсэн байна. Бизнес эрхлэгчдийн 60 хувь нь НӨАТ-д сэтгэл дундуур байна. НДШ-ийг бууруулахгүйгээр бид цаашаа явахгүй. Ажил олгогчид хүн ажилд авахаас зугтааж байна. Сүүлд батлагдсан 10 сая төгрөгөөс дээш цалингаас татвар авах асуудлыг яаралтай зогсоох хэрэгтэй. Нийгмийн даатгалд хамрагдаж болохуйц түвшнээс дээш орлогоос татвар авахгүй байх чиглэлд алхаж байж дундаж давхарга руу явна. Маргаашийн Монголд огт итгэхгүй байна. Тиймээс ядуурал буурч, эдийн засаг сэргэтэл татварын хөнгөлөлт, дэмжлэгийг бодитой гаргая. Төр аж ахуйн нэгжүүдийг очиж дарамталдаг явдлыг таслан зогсооё гэсэн шаардлагыг АН-аас гаргаж байгаа" хэмээн мэдэгдлээ.

Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Монголд иргэдийн амьдрал хүнд байна гэж ярилаа. Сөрөг хүчний ажлыг хэр хийх вэ. Засгийн газарт хариуцлагын асуудал ярих уу?

-Бид нээлттэй, зарчимтай, хариуцлагатай нам болно. Энэ нь ажил хэрэгч улс төрийн хүчин байя л гэж байгаа юм. Ядуурлын урсгалыг зогсоохын тулд нэг, хоёр хүнийг мулталдаг, түүгээрээ бахархдаг, ханадаг улс төрийн хүчин болохгүй. Бид бол үнэхээр ядуурлыг зогсоодог улс төрийн хүчин байя гэж байгаа юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 11 гишүүнээрээ дамжуулж, Мөнгөний бодлого, татварын орчныг өөрчилнө. Энэ 11 гишүүнээрээ дамжуулж бизнес эрхлэгчдийг хамгаална, төр нь бизнес рүү очдог биш төр нь бизнес дээрээ ирдэг тогтолцоог хийнэ. Энэ бол бид нарын хамгийн чухал асуудал.

Энэ асуудлыг тавиад явахад эсэргүүцэх, унагах юм бол бид хариуцлага хөндөнө, тооцно. Тэгэхдээ бид намын гишүүдтэйгээ, ард түмэнтэйгээ хамтдаа хариуцлага нэхнэ. Түүнээс биш хүн муулаад, дайсагнаад явах юм бол Монголд хөгжил ирэхгүй, асуудал шийдэгдэхгүй юм байна. Судалгаанаас харахад, ард иргэд нэг л юмыг хүсээд байна. Улстөрчид өө, та нарт шийдэл байна уу, гаргалгаа байна уу, гарц байна уу. Байгаа бол ярилцъя гэж байна.  Гэхдээ энэ бүхэнд итгэхгүй байна гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байгаа.

Тийм учраас бид ард түмний итгэлийг олохын тулд ажил хэрэгч, судалгаатай, ярилцдаг, хүмүүсээ мэдэрдэг байя. Тэгээд бодлогоо гаргая. Гаргасан бодлогоо ажил хэрэг болгоё. Харин энэ бодлогыг жадлан эсэргүүцэх юм бол, хариуцлагын алдаа гаргавал бид эрх баригчдаас хэн нь ч байсан огцруулахын төлөө явна. Ерөнхий сайдыг ч огцруулж болно, тодорхой салбар хариуцсан сайдыг ч огцруулж болно. Бидний ард түмний төлөө явуулж байгаа бодлогыг жадлан эсэргүүцсэн хэнтэй ч хариуцлага ярина.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Zocgin(66.181.161.82) 2023 оны 02 сарын 15

Ard tumen itgeh uguidr bish,orsdo enhiin tsagaan tagtaa shig bsnaa bulai ni il boldogtl uchir bgamda zz

0  |  0
Баянаа(66.181.161.133) 2023 оны 02 сарын 15

Аж ахуйн нэгжээ дарамтлаж дээрэмдэж байсан Алтанхуяг, Сайханбилэгийн Засгийн газрын сайд байсан хүн шүү дээ!\nОдоо л сайхан ярих болж дээ !!!

0  |  0
Оч(66.181.161.136) 2023 оны 02 сарын 15

Гантөмөрөөс хүлээх зүйл горьдлого алга Оноо авах төдий ярьж бна МАН зоригтой шийдвэрүүд гаргаж ажиллаж бна АНд ард олны найдлага эрс буурсаан АН бол хагалан бутаргагч шүү дээ

2  |  0
Zochin(66.181.177.213) 2023 оны 02 сарын 15

Chamd itgeh hen baihavdee

1  |  0
7(66.181.160.115) 2023 оны 02 сарын 15

tegeed ta nar shig adgiin hulgaich nart itgeh uu ugee bodoj hutsaarai

1  |  0
Иргэн(192.82.82.88) 2023 оны 02 сарын 15

АН л Монголыг самарсан гэдгийг 8 настай хүүхдээс 80 настай хөгшчүүл хүртэл мэднэ. Тэгэхээр итгэж чадах уу?

2  |  0
Монгол улсын иргэн(150.129.143.28) 2023 оны 02 сарын 15

МҮҮН-чин Лу луйварчин АН-ыг шалбаагт дахин хутгах биз дээ...ккк

1  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 02 сарын 15

chinii ax naryn xuusen hugel

1  |  0
зочин(139.5.218.189) 2023 оны 02 сарын 15

ЧИ ТЭГЭЭД МҮҮНД ИТГҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА УУ

1  |  0
МГЛ(202.55.191.194) 2023 оны 02 сарын 15

ТӨРИЙН ӨМЧИД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫГ ХЭЗЭЭ Ч ХУВЧИЛЖ БОЛОХГҮЙ. КОВИДЫН ҮЕД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЯАЖ УЛСАА, АРД ИРГЭДЭЭ ГАЛ АЛДУУЛАХГҮЙ АВАРЛАА. ТИЙМД ЗАХИРЛЫГ НЬ ЗӨВ ЧАНГА ХҮНЭЭ ТАВИАД ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГАХАД Л БОЛНО.

0  |  0
МГЛ(202.55.191.194) 2023 оны 02 сарын 15

ТӨРИЙН ӨМЧИД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫГ ХЭЗЭЭ Ч ХУВЧИЛЖ БОЛОХГҮЙ. КОВИДЫН ҮЕД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЯАЖ УЛСАА, АРД ИРГЭДЭЭ ГАЛ АЛДУУЛАХГҮЙ АВАРЛАА. ТИЙМД ЗАХИРЛЫГ НЬ ЗӨВ ЧАНГА ХҮНЭЭ ТАВИАД ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГАХАД Л БОЛНО.

0  |  0
зочин(64.119.27.61) 2023 оны 02 сарын 15

яаж итгэх билээ. танай намын дэвшүүлж буй бодлого дан ижил попрол

1  |  0
Top