Лу.Гантөмөр хүсээгүй ч С.Эрдэнэ “ТОЙРГИЙН ГАДНА” үлдлээ

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

-Хэдийгээр АН-ын даргаар сонгогдож, түүнийгээ Дээд шүүхээр баталгаажуулсан Лу.Гантөмөр намынхаа угшилтай хэнийг ч тойргийн гадна үлдээхгүй гэсэн ч С.Эрдэнэ тойргийн гадна үлдлээ. Үлдэх, үлдэхдээ Лу.Гантөмөртэй намын дарга гэх албан тушаал, түүнийг нь гэрчлэх тамга тэмдэгний хэрүүлээ үргэлжлүүлэхээр болж байна-


Цагтаа засгийн эрхийг барьж, төрийн хувь заяаг зурж явсан АН-ынхан шат, шатны сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш нам нь дотроо хоёр хуваагдсан. Би, чи гэж талцан хэрэлдэж явсан АН-ын дотоод маргаанд өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх цэг тавьж өгсөн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийг бүртгэж, олон жил намын дарга нь тодорхой бус явсан сөрөг хүчин албан ёсны даргатай болсон юм.

Улсын Дээд шүүхээс АН-ын дарга гэх албан ёсны "эрх"-ээ авсан Лу.Гантөмөр намын эв нэгдлийг эрхэмлэнэ гэдгээ мэдэгдсэн. Тиймдээ ч нөгөө талд нөгөө тийшээ хараад суучихсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нартай ойлголцоно, уулзана гэдгээ ч хэлсэн. Үндсэндээ хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй гэдэг байр суурийг АН-ын шинэхэн дарга Лу.Гантөмөр илэрхийлсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцож, дараа нь мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Бид нээлттэй нам болно, зарчимтай нам болно, хариуцлагатай нам болно. Ажил хэрэгч улс төрийн нам байя л гэж байгаа юм. Бид үнэхээр ядуурлыг зогсоодог улс төрийн хүчин байя. Намын гишүүдийн хүсэж байгаа зүйл бол хуваагдал битгий гаргаарай л гэж байгаа юм. Тиймээс би С.Эрдэнэ, Х.Баттулга хоёртой уулзалт хийж байгаа. Нам тамгаа гаргаж авна, бүтцээ батлаад явна. Хамгийн гол нь хэн нэгнийг тойргийн гадна үлдээгээд цаашаа явна гэсэн ойлголт байхгүй" хэмээн АН-ын дарга Лу.Гантөмөр тодотгосон байдаг.  

Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ гар барихгүй, тойргийн гадна үлдэж байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Мань эр АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөртэй эвлэрэхгүй, нэг туг доор явж чадахгүй гэдгээ тов тодорхой илэрхийлэв. Түүнчлэн Улсын Дээд шүүхийг хууль зөрчсөн, авлигад идэгдсэн гэх үгийг давхар дайлаа.

Тэрбээр "Эв нэгдэл гэдэг гоё үгээр халхавч хийн эрх баригчидтай хуйвалдаж, ардчиллын нэр хүндийг унагааж байгаа хэсэг нөхдийг бид эрс буруушааж байна. АН-аа худалдаж, эрх баригчдын "охин" нам болох замаар өөрсдийн эрх ашгаа бодож байгаа хүмүүстэй эвлэрэхгүй. Мөн Улсын Дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн дагуу хийх ёстой бүртгэлийн ажлаа бүдүүлгээр хийсэнд харамсаж байна. АН-ын Үндэсний бодлогын хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээгүй нөхөд парламентад суудалтай намын эрх мэдлийг булаан авахыг санаархсан. Улс төрийн хүчирхийлэл явуулж, АН-ын даргыг хууль бусаар томилсон нь Монголд ардчилал баталгаагүй болж байгаагийн нэг хэлбэр" гэж ярьсан юм.

Хэдийгээр АН-ын даргаар сонгогдож, түүнийгээ Улсын Дээд шүүхээр баталгаажуулсан Лу.Гантөмөр намынхаа угшилтай хэнийг ч тойргийн гадна үлдээхгүй гэсэн ч С.Эрдэнэ тойргийн гадна үлдлээ. Үлдэх, үлдэхдээ Лу.Гантөмөртэй намын дарга гэх албан тушаал, түүнийг нь гэрчлэх тамга тэмдэгний хэрүүлээ үргэлжлүүлэхээр болж байна. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.75.217) 2023 оны 02 сарын 19

hujaa

0  |  0
ЗОЧИН(192.82.69.130) 2023 оны 02 сарын 18

Эрдэнийн дараад хэвтчихсэн тамга чинь хулхи , МАНын нэг нөхрийн хийж өгсөн тамга шүү дээ.Ориг тамга Х.Баттулгад бий.Эрдэнэ , Ганбат , Эрдэнэ сувд гурав АН аас зайлбал таарна.Эрдэнэ энэ насаараа хэрэлдэв.Одоо АН МОНГОЛ УЛСЫНХАА ЭРХ АШИГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНАА.Эрдэнэ тэнд хуцаж л байг.Түүнийг бүү тоо.Эрдэнэ ч АНын 200000 гишүүн гэж ярьдаг аа боль.Чамайг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХын АНын ГИШҮҮДТЭЙГЭЭ хэрэлдэж хөөж байхад 200000 гишүүн чинь чамаас зугтаж цагаан санал өгсөн дөө.Эрдэнэ , Одбаяр 2 одоо боль доо

1  |  0
Zochin(86.111.138.69) 2023 оны 02 сарын 18

Zabaarsan umnud bee?lu Gantumur haanas garaad ireb?\nUul ni C.Erdene namin darga buzdee?! Alban tushaalin tuluu yas bulaaldsah met iim humus yaaj uls ornoo abch yabj chadahin luuuluu bn daa estoi

0  |  1
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Барах уу(192.82.81.118) 2023 оны 02 сарын 18

ЭНЭ ТАМГАА ДАРААД ХЭВТЧИХСЭН БҮДҮҮН ХАР ХҮНИЙГ БАРАХ УУ ТА НАР

0  |  1
Ринчинболд(124.158.64.50) 2023 оны 02 сарын 18

s erdene zubu гантөмөр шинээр тамга хийлгэх бодолтой байгаа тэр бүтэхгүй хаясан үрэгдүүлсэн бол сонинд зарлаад сарын дараа шинэ тамга хийлгэх дүрэмтэй хаяаагүй тамгатай бол дахиж тамга хийлгэх боломжгүй. үүнийг эрдэнэ мэдэж байгаа анхнаасаа эрдэнээтэйгээ нийлэхгүй өнөрбаяр гэж тэнэг пацаны үгэнд орж хуулиа зөрчсөн буруу шүүдээ

1  |  1
Top