Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Бан Ги Мүн бараалхав

2023 оны 02 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.

Талууд олон улсын нөхцөл байдал, Монгол Улс, БНСУ-ын харилцааны талаар ярилцлаа.

Ноён Бан Ги Мүн  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Монгол Улсад зочлох урилгыг хүлээн авч энэ оны зургаадугаар сард Монголд ирэхээ илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top