Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар 17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэжээ.
Сар шинийн нэгэнд буюу 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Францын Европ, Гадаад харилцааны яам, ЭСЯ-ны байрладаг Булонь-Биянкур хотын засаг даргын Тамгын газар, ЮНЕСКО, Орано групп, Францын ажил олгогчдын холбоо, Бореалиа хэвлэлийн газар, Галерей Лафает их дэлгүүр, Страсбург хот дахь Монгол Улсын өргөмжит консул, монголч эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хүрэлцэн ирж уламжлалт сар шинийн баярыг хуваалцсан байна.
Энэ үеэр Монголын цагаан сарын баярыг тэмдэглэх ёслол хүндэтгэл, уламжлалт зан заншлын талаар тайлбарлан монгол гэртээ уламжлалт шагай наадгайг сонирхуулжээ. Зоогийн үеэр Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү шинийн нэгний өдөр урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол-Франц болон ЮНЕСКО-той хөгжүүлж буй хамтын ажиллагаа болон сүүлийн үеийн онцлох мэдээ, мэдээллээс танилцуулж харилцан ярилцжээ.
Хүрэлцэн ирсэн зочид Монголчуудын сар шинийн баярын уламжлал, зочломтгой зан, монгол идээ зоог, дээл хувцастай танилцах, Монгол оронтой ажил төрлийн холбоотой хүмүүсийг уулзуулан танилцуулах сайхан завшаан олгосонд Элчин сайд болон хамт олонд талархал илэрхийлж, туулай жилд ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөв. Мөн өдрийн үдээс хойш нь Парис болон түүний ойролцоо хотуудад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл болон Дорно дахины хэл, соёл иргэншлийн дээд сургууль - ИНАЛКО-ийн багш, оюутнууд хүрэлцэн ирж золгожээ.
Энэ үеэр “Music Quest 92” дэлхийн рок поп наадмын тэргүүн байрын шагналт, “Хар чоно” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Базаррагчаа, түүний гэргий хөгжимчин Н.Наранчимэг, “Уруулын будаг” хамтлагийн дуучин, хөгжимчин С.Ганчимэг, шавийн хамт, “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогчдын нэг зураач, лимбэчин Т.Пүрэвбаатар нар дуу хуур, аялгуу эгшгээ өргөж, ирсэн зочдын сонорыг мялаасан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Yher Mongolchuudiin tarhiigch udur byr zorilogtoigoor ugaaj bna daa.Alsadaa Mongol Amarka Prants ulsuudiin medeldihenh hymyys ni orohiin baina.Odoo ernu bol yag ynendee.Kanadiin ba Amerkiin medeldorchihson bauigaa biz dee.Songuuliin har hairtsag Ouytolgoin luivar .Uranii luivar geedelMongoliig tsulmujbna daa.Dotood gadaadiin NOVOSHNUUDAAS SALAH UYM SHYY.
Yher Mongolchuudiin tarhiigch udur byr zorilogtoigoor ugaaj bna daa.Alsadaa Mongol Amarka Prants ulsuudiin medeldihenh hymyys ni orohiin baina.Odoo ernu bol yag ynendee.Kanadiin ba Amerkiin medeldorchihson bauigaa biz dee.Songuuliin har hairtsag Ouytolgoin luivar .Uranii luivar geedelMongoliig tsulmujbna daa.Dotood gadaadiin NOVOSHNUUDAAS SALAH UYM SHYY.
Сайн баяна ингэж л монгол улсыг мэдрүүл шүү
Элчин сайдын үндсэн үүрэг мөн үү? Баяр тэмдэглэх гэж очсон юм биш биэз?