Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр болж, АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлүүдийг авч хэлэлцээд Л.Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн билээ.
Тэгвэл тус шийдвэртэй холбоотойгоор С.Эрдэнийн гэх Ардчилсан намаас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргалаа.
Энэ талаар АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд: Улсын дээд шүүхийн 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 10 тогтоол илтэд хууль бус шийдвэр учраас тус шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргалаа. Улсын дээд шүүх бол захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны байгууллагын чиг үүргийг гүйцэтгэгч юм.
Тус хуулиар бүх шатны шүүх болон прокурорт хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас гадна хууль тогтоох, гэмт хэрэг эрх зүйн маргаан шийдвэрлэхээс бусад маргаантай холбоотой гаргасан шийдвэр бол захиргааны байгууллага гэж үздэг учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Улсын дээд шүүхийн 10 тоот тогтоол нь илтэд хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Энэ шийдвэр нь улс төрийн намын тухай хууль, улсын дээд шүүүхийн улс төрийн намыг бүртгэх журам, ардчилсан намын 2022 оны гуравдугаар сарын 31-нд бүртгүүлсэн үндсэн дүрмүүдийн маш олон зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн хууль бусаар гаргасан шийдвэрт дээд шүүхийн шүүгч нарын ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үзэж байна" гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Хоёр нам болчихооч
тэнэгүүд шүүх та нараас л дор гэж үү
Улсын бүртгэлд анхлан бүртгэгдсэн нь л хуулийн хүчин төгөлдөр этгээд мөн.\nДээд Шүүх зориуд будилуулж байна.Дээд Шүүхэд бүртгэлтэй нь Намын үйл ажиллагаа эрхлэн явуулах,тэр дотроо Намын даргаа сонгох өөрчлөх эрхтэй байз нь хэнд ч ойлгомжтой юм.