АНУ-ын Тагнуул "БНХАУ-аас ОХУ-ыг зэвсэглэж магадгүй" гэв

2023 оны 03 сарын 02

Тагнуулын байгууллага болон бусад хууль сахиулах байгууллагууд өөрсдийн өгч буй мэдээлэлдээ итгэх итгэлийн түвшинг илэрхийлэхдээ Уайтхоллын магадлалын хэмжүүрийг ашигладаг. Тагнуулын шинжээчид ямар нэгэн зүйл тохиолдох магадлал таван хувиас бага гэж үзвэл алс хол гэж үздэг.  Магадлал 25-35 хувьд хүрвэл бага гэж үздэг. Бодит боломж нь 40-50 хувийн хооронд тохиолддог.

Харин АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын дарга Уильям Бернсийн БНХАУ ОХУ-ыг зэвсэглэхээр төлөвлөж буй тухай мэдээлээд, энэ тал дээр "Өөртөө итгэлтэй байна" хэмээжээ. Тиймээс холбогдох мэргэжилтнүүд БНХАУ-ын зүгээс ОХУ зэвсэг нийлүүлэх нь  илүү магадлалтай гэж үзэж байна. Энэ тохиолдолд магадлал 55-75 хувьтай байх боломжтой аж.

Бернсийн сэрэмжлүүлэг түгшүүр төрүүлж байгаа хоёр дахь шалтгаан нь дэлхий дахинд шинээр бий болж буй хүчний тэнцвэртэй холбоотой юм. Түүнчлэн Хятадаас эдийн засгийн хараат болон хамааралтай Барууны орнууд хариу арга хэмжээ авахад хэр  бэлэн байх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бээжингийн Оросыг зэвсэглэх  шийдвэр нь асар том үр дагавартай гэдгийг мэдэж байгаа. Ерөнхийлөгч Ши Жиньпин өөрийн улс Орост цэргийн дэмжлэг үзүүлснээр дипломат болон эдийн засгийн үр дагавар гарахыг урьдчилан таамаглаж байгаа. Олон улсын тавцанд ганцаардсан Оросын гол өмөг түшиг нь Хятад улс болоод байгаа. Хятадын эрх баригчид одоогоор Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг шууд буруутгалгүй төвийг сахисан байр суурь баримталж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн Мюнхений аюулгүй байдлын олон улсын бага хурлын үеэр Хятадын гадаад бодлогын тэргүүн Ван Итэй уулзсан юм. Энэ уулзалтын үеэр тэр Орос улсад Хятадаас зэр зэвсэг нийлүүлэх боломжийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

“Өнөөдрийг хүртэл Хятадын компаниуд Украины дайнд зориулан зэвсгийн бус тусламж дэмжлэгийг ОХУ-д үзүүлсээр байгааг бид мэднэ. Одоо тэд зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байж болзошгүй тухай шинэ мэдээллийг бид хүлээж авсан нь санаа зовоож байна” гэжээ. Хэрвээ ингэвэл хоёр улсын харилцаанд ноцтой асуудал үүсэхийг тэр анхааруулаад буй. Сүүлийн өдрүүдэд агаарын бөмбөлөгтэй холбоотой маргаан Вашингтон-Бээжингийн харилцааг муутгаад байгаа. эрвээ Хятадын тал ОХУ-д зэр зэвсэг нийлүүлж эхэлбэл харилцаа цаашид улам муудах юм. Гэхдээ Блинкений хэлсэн үгийг ийм явдал гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой сануулга гэж зарим ажиглагчид үзэж байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
Ринчинболд(124.158.65.63) 2023 оны 03 сарын 03

Америкчууд угаас Вьетнам,солонгос хоёроос өөр оронтой байлдаж чадаагүй гэж үздэг Гитлертэй буудалцаад баларсан шүүдээ.Харин англичуудийн өмнөөс африкт Немцүүдтэй байлдсан энэтхэг, бирмийн дайчид үхэхээс айдаггүй хүмүүс аюултай байсан гэдэг.Хятад ч гэсэн байлдаж чаддаг билүү Япон яадаг билээ

0  |  0
(64.119.27.70) 2023 оны 03 сарын 02

ter yaavav,shinjand suuliin uyed mash ih holin zaini puujin shuuriluulsan baina,ene ni kazahuudig dotroos ni uduuj baigaad hyatadin haraat bolgoh bodlogo gej taamaglaj baigaa,

0  |  0
Эх оронч (202.126.90.70) 2023 оны 03 сарын 03

Фашист бандёруудыг зэвсэглэж болдог Оросыг болохгүй юу хол очиж хуц

4  |  1
.(139.5.217.231) 2023 оны 03 сарын 03

Сайн байна, зэвсгэл

6  |  0
а(202.55.92.212) 2023 оны 03 сарын 03

АНУ яагаад ганцаараа дэлхийд бүрэн эрхтэй гэж. Өөрсдөө Украйныг бүрэн зэвсэглээд ЕХ г хүртэл уриалаал байгаа биз дээ

4  |  1
мөнх(59.153.115.168) 2023 оны 03 сарын 03

хүний одон хүн барьдаггүй анус хошногоны амаа

5  |  2
Top