Хөвсгөл нуурын мөс цөмөрч, ХАР, ЦАГААН ХИЛ ихээр үүсжээ

2023 оны 03 сарын 03

Ханх сумын орчимд Хөвсгөл нуурын мөс хайлж, цууралт үүссэн тул автомашин явах боломжгүй болсныг малчид, тээвэрчид болон аялагчдад сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн зөвхан Ханх орчим гэлтгүй далайн бусад хэсгээр хар, цагаан хил ихээр үүссэн тул мөсний баярыг зорьж байгаа иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж зорчихыг сэрэмжлүүлж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн гуравдугаар сарын мэдээгээр сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байхаар байна. Тиймээс иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхдээ үүнийг бодолцох нь буруудахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top