“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган”-ы бүртгэл эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 04

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа билээ.


Шинэ сэргэлийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.

“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган”-д оролцохоор хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.

Чуулганы оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд Хөдөөгийн сэргэлт пэйж хаяг болон https://docs.google.com/.../1FAIpQLScdio7bQK1dVO.../viewform линкээр орж бүртгүүлэх нь нээлттэй.

Тус үндэсний чуулганаар төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийг өргөнөөр оролцуулж, орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого, бизнесийн шинэ гарц, боломжуудыг хэлэлцэж, шийдэл хайх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Purewee(192.82.84.87) 2023 оны 03 сарын 04

Ashgvi odoo l manai neg tor zasag zow ajlaa hiij ehelj baih shig baina hotiin ene utaa tvgjree gd stressnees oron nitgaa demjij baij l salna shvv

0  |  0
dulguun(183.177.100.4) 2023 оны 03 сарын 04

mash zow uil ajillagaa gj sangdj bna

0  |  0
Top