УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 08

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахмад дайчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.


Тэрбээр "Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ахмад дайчин, өндөр настан Гаанжуурын Амгалан абугай өдгөө 98 насыг зооглож байна.  Амгалан гуай 14 наснаасаа шинэ бичиг үсэгт шамдан суралцаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. 
 
Тэрбээр шинэ үсгийн багш, эвлэлийн үүрийн дарга, АХШХ-ны дарга, Сум нэгдлийн дарга, орлогч гээд тухайн үеийн төр захиргаанд ажиллажээ. Түүний улс эх орондоо оруулсан хувь нэмэр их ажээ. 

Амгалан гуай цэргийн алба хаах хугацаандаа Гоминдааны дээрэмчидтэй 3-н удаагийн тулгаралтад орж бүслэлтээс эсэн мэнд гарч байсан удаатай. Тэрбээр 1948 оны 12 сард цас ихтэй, салхи жавартай өдөр Говь-Алтай, Ховдын хил дээр нөхдийнхөө хамт харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа хил зөрчигч хятадын 3 иргэнийг, 1949 онд мөн хил зөрчсөн 32 иргэнийг баривчилснаа хуучилж байлаа.   

1950 онд Гоминдааны 500 гаруй зэвсэглэсэн дээрэмчидтэй тулалдан олон цэрэг эрсээ алдаж малгайгаа сэт буудуулж явлаа хэмээн дурсамжаа ярив. 

Ийнхүү хал үзэж, хашир суусан ахмад дайчин, өвгөн буурал дарга маань бие тэнхлүүн, ухаан саруул усан туулай жилтэйгээ золгож байна. Дайн үзэж дарийн утаа үнэрлэсэн ахмадууд хуруу дарам цөөхөн үлджээ" гэжээ. 

Түүнчлэн "Зуу насалж, зургаадай таяг тулсан ахмад дайчин Ядамжавын АЛТАНГЭРЭЛ абугайд золголоо. Тэрбээр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан түүхтэй билээ. 

Ядамжавын Алтангэрэл гуай 1921 онд одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын 4-р багийн нутаг ам хэмээх газар зуны дунд сарын шинийн 15-ны өдөр төрсөн бөгөөд 1942 онд цэрэгт татагдан 1945 онд Хэнтий аймгаас Хавиргын булгаар дайрч, Монгол Улсын хил даван Чита хотын чиглэлд дайнд оролцож, Ар цагаан нуур, Тэнгэр элсийг гатлаж, Долнуураар дайрч Хянганы нуруугаар давж, Хөх, Шар мөрөнг гатлан Чита хотыг чөлөөлж эх нутагтаа эргэн ирсэн байна" хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asd(103.57.95.241) 2023 оны 03 сарын 09

ene hulgaich uhsendee ingej yavdiin. yallagdagch baijij

0  |  0
12458(66.181.166.134) 2023 оны 03 сарын 09

2024 onii dald pyaldaga bna daa, ene novshiin

0  |  0
Top