Канад улстай улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлнэ

2023 оны 03 сарын 09

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катринийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд хамтран ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.

Элчин сайд К.Ивкоф “Канад Улс нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсын тэргүүлэх хөрөнгө оруулагч улс болохыг онцлоод, цаашид хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг мөн чухалчилж байна” хэмээлээ.

Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Талууд дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд харилцан айлчлал, олон нийтийг хамарсан арга хэмжээ зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
adsF(192.82.75.151) 2023 оны 03 сарын 09

shaa canad bol hogiin turmegiilegch oron

0  |  0
Top