Тамга нь Лу.Гантөмөрт, гэрчилгээ нь С.Эрдэнэд хадгалагдаж байна

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

АН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа Лу.Гантөмөр "Хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй" гэж мэдэгдсэн ч С.Эрдэнэ тойргийн гадна үлдсэн. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр С.Эрдэнэтэй ойлголцож чадаагүй бөгөөд С.Эрдэнэ Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдсоныг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа юм.

Нэгэнт л эв зүйгээ олж чадаагүй, ойлголцоогүй тул АН-ын дарга, тамга тэмдэгний хэрүүл үргэлжилдгээрээ үргэлжилж хууль, шүүхийн маргаантай байна. 

Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн сарын 28-ний өдөр Лу.Гантөмөрийн талаас Улсын Дээд шүүхэд хандсан. Ингэхдээ намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраар дамжуулж "Намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд АН-ын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэх агуулга бүхий өргөдөл хүргүүлжээ.

Харин дээрх өргөдөл, хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаараа өнгөрсөн мягмар /2023.03.07/ гарагт хэлэлцэж, "Намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй" гэж үзсэн юм.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд байгаа АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг Лу.Гантөмөрт олгох боломжгүй гэх шийдвэрийг гаргажээ. 

Ингэснээр Лу.Гантөмөрт АН-ын дарга гэх эрх мэдэл, түүнийг нь гэрчлэх тамга нь хадгалагдаж байгаа ч тэдгээрийнх нь албан ёсны бичиг баримт нь С.Эрдэнийн талд үлдлээ. Эндээс харахад, тойргийн гадна үлдсэн С.Эрдэнэ эрх мэдлээсээ тас зуурч, тойрогтоо С.Эрдэнийг урьж, ойлголцож чадаагүй Лу.Гантөмөр хууль, шүүхийн үүд сахиж сонгуультай золгох бололтой. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.49) 2023 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.49) 2023 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
үзэв(192.82.86.242) 2023 оны 03 сарын 10

намын гэрчилгээ мэдээж эрдэнэд байгаа. тамганы хувьд бас эрдэнэд байгаа. яагаад эрдэний тамгыг онцлов гэхээр ерөнхийлөгчийн сонгуульд СЕХороо хүлээн зөвшөөрсөн тамга. хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хүрэлсүхийн сонгууль хүчин төгөлдөр бус.

0  |  1
Зочин(202.9.46.19) 2023 оны 03 сарын 10

АН-ын хуучин дарга байсан С.Эрдэнэ өөрийн намынхаа ГИШҮҮДИЙГ ТУНГААН БОДОЖ, ардчилал гэдгийг сайн ойлгосон бол Гэрчилгээ, тамга тэмдгээ Л.Гантөмөрт өгч ардчиллаа хамгаалж эв нэгдэлтэйгээр СОНГУУЛЬД оролцох ёстой шүү дээ гэж БГД-ийн тэтгэврийн бид нар бодоцгоож байна. МАН-д сөрөг хүчин гэж байхгүй тул АРД ТҮМЭН ЯДУУРЧ, ЗОВЛОН ИХ ҮҮРЧ БАЙНА ДАА С.ЭРДЭНЭ ДАРГАА. ТА УХААРЧ БОДООРОЙ ДОО.

0  |  1
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 10

*** AH zailtsgaa

1  |  1
Top