Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан, эрчим хүч тасалдаад байна.
2023 оны гуравдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Өмнөговь амйгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумдын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч, шороон шуурга шуурчээ.
Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд бусад сумдын нутгаар 16-21 м/с, түр зуур 20-26 м/с болж цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн байна.
Энэхүү цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" /ЦДҮС/ ТӨХК Говийн бүсийн салбарын 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэгээр 220кВ дундын 32 дугаар тулгуурт гэмтэл гарсан тул ЦДҮС ТӨХК засварын бригад Улаанбаатар хотоос ирж гэмтлийг засахаар ажиллаж байгаа аж.
Гэмтлийг арилгах ажил өглөөний 06:00 цагаас эхэлсэн. 36 цагийн дотор гэмтлийг бүрэн арилгана гэсэн төлөвлөгөөт хугацааг ЦДҮС-ээс өгсөн байна.
Гэмтлээс шалтгаалан Өмнөговь аймгийн баруун гурван сумаас бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч тасарчээ. Өмнөговь аймгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, Ухаа худгийн цахилгаан станцаас 10 кВ Эмнэлэг, Холбоо, РӨНС, Нисэх хүчдэлд залган, хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангаж байна. ДзДЦС ТӨХК нэмж хүчдэл залгахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
ЭНЭНИЙ ЗУРГИЙГ ХИЙСЭН БАТЛАСАН САНХҮҮЖҮҮЛСЭН БҮХ ХҮНИЙ ТОЛГОЙГ ТАСАЛ !!!!! ХАВАР БОЛГОН ИЙМ ОСОЛ ГАРДАГ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ШУУРГЫГ ТООЦООЛЖ ЧАДААГҮЙ НЬ ЧАДВАРГҮЙ ЭСВЭЛ АВИЛГАЛД ИДЭГДСЭН 2ЫН НЭГ Л ГАРЦААГҮЙ
Ийм л найдваргүй учраас томоохон хөрөнгө оруулагч нар хятадаас эрчим хүч авдаг болов уу гэж бодном, гүний уурхайд ажилладаг хүмүүс тэндээ таг гацах нь байна шд, дээр нь агааржуулагч нь ч ажиллахгүй гээд боддоо.