Цар тахлын улмаас багагүй хугацаанд “хорио”-нд байсан эдийн засагт ногоон гэрэл асаж эхэлсэн нь тоон үзүүлэлтүүдээс ойлгогдож буй билээ. Түүнчлэн эдийн засгийн төлөв байдал цаашид тогтвортой өсөлттэй байхад чиглэсэн төр засгийн бодлого, шийдвэрүүд нийгэмд эерэг хүлээлт дагуулж буй. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй энэ Засгийн газраас хэрэгжүүлэхээр тодорхойлсон Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан цогц асуудлуудыг энд дурдах нь зөв юм.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд:
Тэгвэл уг цогц бодлогын хүрээнд өнөөдөр “Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулган зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 47.6 хувь нь амьдарч байна. Сүүлийн 20 гаруй жилийн шилжилт хөдөлгөөний мэдээг аваад үзвэл нэг сая хүн нийслэлд шилжин ирж, хүн амын хэт төвлөрөл бий болсон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр, 2017-2021 оны хооронд 19 мянган өрх буюу 32 мянга гаруй иргэн Улаанбаатар хотоос аль нэг аймаг руу шилжин суурьшжээ.
Нийслэлд Монгол Улсын ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгддэг бол их дээд сургуулийн 90 хувь, нийт худалдаа үйлчилгээний 84.2 хувь, үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын 70.4 хувь байрлаж, бүртгэлтэй автомашины 84 хувь зорчиж байгаа юм.
Хүн амын энэхүү хэт төвлөрөлт нь дан ганц Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зовлон биш энэ бол дэлхий даяар яригдаж буй бэрхшээл болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган дээр хэлэхдээ “Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар зөвхөн Улаанбаатарыг хот хэмээн нэрлэсэн нь хот руу шилжих хөдөлгөөнийг улам бүр идэвхжүүлсэн. Гэхдээ бид өнөөдөр иргэдээ хотоос хөдөө рүү хөөх биш, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг шүтсэн хандлагаа, харах өнцгөө өөрчилж, дэд бүтцийн асуудлаа шийдэж чадвал 30 жилд хүрэх үр дүндээ гурван жилийн дотор очих боломжтой” хэмээн мэдэгдсэн юм.
Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар иргэн, ААН, байгууллагад зориулж төрийн 815 үйлчилгээг E-Mongolia цахим системээр хүргэж байна. Иргэд хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон” тухай мэдээллээ. Харин “Хөдөөгийн сэргэлт” чуулганд оролцож байгаа аймгууд хотоос шилжин ирэгсдийг хүлээн авах боломжуудынхаа талаар танилцуулж байна.
Сэлэнгэ: Улсын төсөв орлого бүрдүүлдэг гол зургаан аймгийн нэг Сэлэнгэд ковидын нөхцөл байдлыг хамааралгүй шилжин сууршигч нэмэгджээ. Улсын үр тариа, төмс ногооны тариалалтын гол нурууг үүрдэг тус аймагт Болд төмөр Ерөө гол, Зүүн хараагийн спирт бал бурам ХК, газар тариалангийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг нь хотоос хөдөөг чиглэсэн иргэдийн анхаарлын төвд байдаг аймгийн нэг юм.
Дорнод: Төвөөс орон нутгийг чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнд зориулан тус аймаг Хэрлэн суманд шинэ суурьшлийн бүс байгуулжээ. 2016-2022 оны хооронд Дорнодод 1448 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд аймгийн хэмжээнд ажлын байрны судалгааг тогтмол шинэчлэн олон нийтэд нээлттэй танилцуулж, бизнес эрхлэгчдэд хөнгөлттэй зээлэнд хамруулах бодлого барьж байгаа аж.
Дорноговь: Төмрийн хүдэр баяжуулах, Ган бөмбөлөг болон жонш баяжуулах зэрэг 27 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг тус аймаг шинээр 600 гаруй ажлын байр бий болгосон бөгөөд удахгүй 1500 ажлын байр бий болох юм байна. Тус аймагт шинээр орон сууцууд ашиглалтад орж байна. Дэд бүтцийн хөгжил сайтай тус аймгийн нийт өрхийн 57.6 хувь нь орон сууцанд амьдардаг бол аймгийн удирдлагууд Сайншанд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 10.000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн энэ онд 909 өрхөд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 40.92 га газрыг олгохоор төлөвлөжээ.
Хэнтий: Тус аймаг энэ онд Улаанбаатараас шилжин суурьшихаар ирж байгаа 460 иргэнд 32.3 га газрыг олгохоор төлөвлөжээ. Аймгийн төвийн хэмжээнд 2210 айлын орон сууц байдаг бол одоогоор 1767 айлын орон сууц шинээр баригдаж байна. Тус аймаг жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй 224 иргэн, ААН-д 1.5 орчим тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор бэлджээ.
Орхон-Уул: Хүн амын төвлөрөлтөөр улсдаа хоёрт ордог тус аймаг Дундын суурьшлийн бүс байгуулан ДЦС, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тээвэр ложистикийн төв, хүнсний болон малын түүхий эд боловсруулах үйлдвэр шинээр байгуулна.
Мөн орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрөө үргэлжлүүлэн 10.000 орон сууц барихаар төлөвлөж байна. Мөн 10.000 оюутантай хотхон байгуулж, Их дууд сургуулиудыг хүлээн авч, байршуулж, оюутнууд суурьшуулахаар бэлтгэж эхэлсэн байгаа. Хотхоны барилгын асуудлууд шийдвэрлэгдээд байгаа бол Эрдэнэт үйлдвэрлэл технологийн парк 5000 гаруй ажлын байрыг бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа аж. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл, гарааны бизнес эрхлэгчдэд барьцаагүй, хүүгүй зээл олгож, Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн гурван хувийн зээлд иргэдийг хамруулна гэдгээ мэдэгдэж байна.
“Хөдөөгийн сэргэлт” чуулганд оролцогчдын байр сууриас хүргэе.
Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн: Нутгийн ирээдүй гэсэн тэтгэлэгт хөтөлбөр, орон сууцны хөтөлбөр, дэд бүтэц худалдаа үйлдвэрийг нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн: Шилжин ирж суурьших иргэд, аж ахуй нэгжүүд та бүхнийг урьж байна. Шилжин ирснээр танд дараах боломжууд бий болно:
Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат: Дундговь аймагт Улаанбаатар болон бусад аймаг орон нутгаас ирж сурч, ажиллаж амьдрахад нийгмийнх нь асуудалд дэмжлэг үзүүлэх хүний нөөцийн хөгжүүлэх бодлогыг 2021 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна.
Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан: Баянхонгор аймаг хөдөөгийн сэргэлтийн хүрээнд үндсэн 4 зорилт тавин ажиллаж байна. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )