Аймгийн Засаг даргын санаачилгаар “Орон нутгийн хамгаалалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах чиг үүргийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын даргын санаачилгаар “Орон нутгийн хамгаалалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад аймгийн 18 сум тус бүрээс орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүн, томилгоот нэгжийн нийт 1250 гаруй иргэн оролцож, эхний өдөр танхимаар үзсэн хичээлүүдээ хоёр дахь өдөр хээрийн дадлага сургуулилтаар бататгасан юм.
Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, Зэвсэгт хүчний 341 дүгээр анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Хилийн цэргийн 0214 дүгээр ангиуд хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )