Баримтаас ам нь алд зөрсөн Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ТОХУУРХАЛ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон Д.Тогтохсүрэн гишүүн тойрогтоо ажиллах үеэрээ иргэд, сонгогчдод бэлэн мөнгө тараажээ. Түүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тойргийнхоо таван ахмадад Монгол ёсыг бодож таван цаас тараасан гэх тайлбарыг хэлсэн билээ.

Гэтэл үнэн хэрэгтээ цахим орчинд түгсэн Д.Тогтохсүрэнгийн мөнгө тарааж байгаа бичлэгт таван хүнд биш түүнээс олон хүнд мөнгө өгч байгаа нь гардаг.

Баримтаас ам нь алд зөрсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ингэж л ард түмнээрээ тохуурхаж, хээв нэг худал ярьж явна. 

Түүний тойрогтоо бэлэн мөнгө тараасан үйлдэл нь нэг төрлийн авлигын гэмт хэрэгт багтана. Дээр нь, эрх барьж байгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл өнгөрсөн долоо хоногт хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ авлигын эсрэг эрх зүйн томоохон шинэчлэлийг хийхээ мэдэгдсэн билээ. 

Нам нь авлигын эсрэг тэмцээд байдаг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь тойрогтоо бэлэн мөнгө тарааж сууна. Тэгсэн хэр нь түүнийгээ үл тоож, өөрийгөө өмгөөлж ард иргэдээрээ тохуурхаж байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.88) 2025 оны 03 сарын 13

Үсээ хараар будаад сэмбэлзээд давхиад байдаг хачин өвгөн шүү. Хятад япон болон бусад орны улстөрчид буурал үстэй хараад л итгэл найдвар төрөхөөр хүмүүс байх юм. Монгол эсэргээрээ

1  |  0
5(192.82.88.47) 2025 оны 03 сарын 13

5 гэдэг тоо мэднэ тэгээд юу гэж?илүү тоолж суръя

1  |  0
Зочин (103.26.193.128) 2025 оны 03 сарын 13

Малчид малаа сайн маллаад Тогтохсүрэн малчидаа бүр сайн маллаад л

1  |  0
Zochin(202.126.90.159) 2025 оны 03 сарын 13

20 k бариад золгоол биз . Бх л зүйл

1  |  0
Зочин(202.9.46.252) 2025 оны 03 сарын 13

Энэ өгөр тагцөгүүд МАН тайгаа зайлаад ,далд ороод өгөөсэй.

2  |  0
Зочин(66.181.178.111) 2025 оны 03 сарын 13

Тогтохсүрэн БҮЛГИЙН ДАРГА НЬ ИЙМ БАЙХАД БУСДААС ЮУ ХҮЛЭЭХЭВ. НӨГӨӨ ЯНХАН ХҮҮХНЭЭ ХАМГААЛААД ИХ ХУРАЛД ЁС СУРТАХУУН ЧУХАЛ БИНШ ХУВЬ ХҮНИЙ АСУУДАЛ ГЭНЭЛЭЭ.

1  |  0
Зочин (103.26.194.99) 2025 оны 03 сарын 13

Яаажч чадахгүй гэдгийг мэдэж байгаа хойно одоо яалтай билээ

1  |  0
зочин(66.181.160.108) 2025 оны 03 сарын 13

ийм хөгийн адгийн шаарнууд ш дээ новшнууд ядарсан хэдэн хөгшидийг бай болгож байгаа юм залуучуудыг ингэсэн бол өөдөөс нь шууд буцаагаад шидэх болно

1  |  0
Close menu