Боомтын сэргэлт хариуцсан сайдаар томилогдсон Х.Булгантуяа гишүүн сүүлийн өдрүүдэд цахим орчинд нэлээд хүчтэй шүүмжлүүлж байна. Нэг хэсэг хилийн цэргийнхнийг нь ёслууллаа гэж шүүмжлүүлсэн.
Энэ ч яах вэ, өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд боомтуудаар явж ажил байдалтай нь танилцах үеэр хилийн цэргийнхэн ёсолсон байж болно. Үүнд нэг их буруу, зөв гээд байх зүйл байхгүй. Харин тэр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Шүгэл” хэмээх төсөл санаачлан хэрэгжүүлэхээр болж, түүнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Харамсалтай нь түүний санаачилсан эл төсөл олон нийтийн дэмжлэгийг авах гэхээсээ илүүтэй уур уцаарыг нь төрүүлэв бололтой. Учир нь эрхэм сайдтан жижигхэн шүгэл гаргаж ирээд “Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд энэ шүглийг үлээнэ” гэж хэлсэн бололтой юм. Тэгэхээр нь хэн нэгэн “Баатар” гарч ирээд өнөө хүчирхийлэлд өртөж буй хүүхдийг аврах ажээ. Мөн сайд маань “Хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж хамгааллын шүгэлтэй болох ажиллагааг УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилж байна” гэжээ. Баянзүрх дүүргээс уг төслийг хэрэгжүүлж, сургуулиудад шүгэл тарааж эхэлсэн байна. Гэвч үнэхээр цаг үеэ мэдэрсэн ч гэсэн санал, санаачилга нь хол зөрчихлөө.
Мэдээж гудамжинд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд энэ нь биелж болох магадлалтай ч манайх шиг орчин нөхцөлтэй улсад бүтэхгүй л болов уу. Юун түрүүнд хүмүүсээ соён гэгээрүүлэх, гудамж талбайгаа камер, гэрэлтүүлэгтэй болгох нь нэн чухал. Мөн золбин нохой, муурын тоо толгойд анхаарах хэрэгтэй. Түүнээс биш гудамжны нохой дайрахад нь шүгэл нэмж үлээвэл бүр илүү олон нохой ирнэ. Эсвэл хэн нэгэн мундаг пиарчин нөхөр “Хүүхдийн хүчирхийлэл гэж их ярьж байгаа цагт шүгэл үлээлгэвэл яг болохоор байна” гэж зөвлөсөн юм болов уу.
Ердөө гуравхан настай жаал ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулаад өдгөө ухаан ороогүй эмнэлгийн орон дээр 16 хонож байна. Х.Булгантуяа сайдын ярьж байгаа шиг тухайн хүү шүгэл үлээж тусламж дуудаж чадах байсан болов уу. Өнөөх хэрцгий нөхөр ч гэсэн зүгээр харж зогсоод шүглийг нь үлээлгэх байв уу гэсэн олон асуулт гарч ирнэ.
Х.Булгантуяа сайд уг нь энэ парламентад байгаа хамгийн хий багатай гишүүдийн тоонд ордог нэгэн байв. Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа ч гэсэн олон нийтийн талархлыг хүлээж, улмаар Их хурлын гишүүнээр ард түмэн сонгосон. Гэтэл ердөө хэдхэн сарын өмнө Төрийн сайдын суудал, намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагын дарга гээд олон давхар дээлийг нэгэн зэрэг өмссөн. Гэвч дан дээлтэй байхдаа олж авсан нэр хүндээ давхар дээл өмсөнгүүтээ ийн хугалж орхилоо.
Уг нь шийдвэр гаргах түвшинд, сайдын суудалд заларсан тэрбээр үүнээс арай дорвитойхон зүйл санаачилж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, огт байхгүй болгоход анхаарлаа хандуулж, олон хүмүүстэй санал бодлоо уралдуулж, зөв зүйтэй шийдвэр гаргаад явбал дээрсэн. Даанч энэ мэт үйлдлийг нь харахаар нэг бодлын төрийн сайд болохоор тэнэгрэл бас дагаад ирдэг юм болов уу гэсэн бодол ч төрж байна. Үнэхээр ийм байж ч болох юм. Учир нь Монгол ардын үлгэр, домогт хаад ноёд нь ихэвчлэн “тэнэг”, ард түмэн нь ухаантайгаар дүрслэгддэг шүү дээ. Тэгэхээр хэзээнээсээ хэт их эрх мэдлийг тэнэгрэл дагаж байсан ч байж мэдэх юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 20 )
Tord suusan emegtei hunii huwid sanaa tawij bui ni zuin hereg Gelee geed mongo idej uuj ard tumnee doromjloogui shuudee
Hun aldaj bolno Aihtar yos zuin talaas aldaagui l bna shuudee Hun bolgon alddag surtei yum be Idej uuj ard tumnii buyanaar garcn ircneed ulniihan gej doromjilson bish shuudee Zugeer logikiin huwid aldaatai l yarisan bna
цагдаа шүгэлээ үлээхээр бүгдээрээ хүчирхийлэгчийг олъёо.туслая
Боомтын сайл юм бол Боомтоо л хөгжүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг холбооны дарга болоол юу хийх юм бэ. Тэрнийгээ яриачэээээээээ.\nМонголд бодлогын талаар ярих гайгүй эмэгтэй үнэндээ алгаа. Албан тушаал дэвшихээр үнэхээр ТЭНЭГЛЭЛИЙН ДЭЭД болох юм.\n
Энэ сайдыг зам дээр зогсоо. Аюулын ажиллаж мэдэхээр хүн байна
Medrel muutai teneg avgai shte aav ni namiin darga baigaad aavaaraa namd oruulsan gesen enenii bolovsrol gej yu baih veedee
Хүүхдүүд нөгөө шүгэлээр нь гадаа гэртгүй байнга шүгэлдээд тоглоод байх байлгүй. Сүүлдээ дөжрөөд шүгэл дуугарахаар тоглож байна гэж ойлгогдоно.\n\n\n\n
Орос кинон дээр гудамж цэвэрлэгч, хашаа, байрны жижүүр нар бүгд л шүгэлтэй байдаг. Шаардлагатай үед шүгэлээ үлээхээр хүмүүс анхаарал хандуулдаг, цагдаа нар шуурхай ирдэг харагддаг. Тийм учраас Булгантуяаг дэмжиж байна.
Атаархал аймаар юм аа...
Юм болгон руу шүлсээ үсчүүлэн урдаг нохой адил дайрах нь өөдтэй хүмүүсийн шинж биш .Булгантуяа энэ зэргийн юмыг тоолгүй боомтын ажлаа сайн урагшлуулаарай, Амжилт!
Энэ чинь эмэгтэй хүн шүү дээ. Аргагүй, аргагүй жаахан тэнэгдүү харагдана шүү.
Энэ хэд дотроо арай нэг хар мөр багатай, найдлага тээж яваа нь шүү дээ. Яаж орхих нь энэ вэ? Юу шүглэв? Шүгэл үлээх гэдэг чинь шилжсэн утгаараа л хэрэглэгдэж байгаа болохоос арай ч халааснаасаа шүгэл гаргаж ирээд гургалдай шиг жиргэх биш байлтай.
Ниргэсэн хойна хашгирч унгасан хойнооо хавчинаа гэж. Бөндгөрт нь юу байгааг мэдэхгүй, зүрх сэтгэл нь ямар вэ гэдгийг нь мэдэхгүйгээр өгсөн хэдэн төгрөгөөр нь юм уу, өмссөэ зүүснээр нь үнэлсэн ч юм уу эсвэл өнгө будгаар нь сонгочихоод одоо олн юм яриад яахав дээ эрхэм сонгогчид минь.
ta nar uvchtei uls songoj gargasan gai ene dee mgl tur gej zuvhun urt ah duu hamaatan sadandaa uilcheldeg oron bolthon bna shu dee ard tumend araatantai harthaj bdag uurdu eeltei bolthon mgl turiin erh medelten erhee edelne engiin ard ergeded uilcheldgui mgl uls bolson
ene huuhnii medrel er ni oirdoo ih muudaj bga. Ovoo ym bolov uu gesen bas l sumtai gar bna l e de
Хатыны эмгэнэлт явдал кинон дээр нэг ухаан санаа нь хэвийн бус болсон хүн ингээд шүгэл үлээгээд явж байдаг дүр байсан. Тэрүүн шиг ухаан санаа нь хэвийн бус болсон сайд уу. \nАрай адилхан уу үгүй юу
Эргүү жингэр энэ авгай бөгсрүүгээ хийлгэх дуртайш гаж авгай
huurhii uunees iluu setgej chadahgyi tenhee ni l ene shuu dee ene muu busgyi urbagch amitanii
Дэлхийн өндөр хөгжилтэй олон улсад бага ангийн хүүхдүүдийн цүнхэнд шүгэл өлгөөтэй байдаг. Халдлага, аюул тохиолдсон үед тусламж хүсч шүглээ үлээдэг.
Малд эмэг зүүнэ, машинд чип наана, хүүхдээр шүгэл үлээлгэнэ гээд сайд бүр нэг нэг бизнестэй байхаар хувийн хэвшил яаж хөгжихөв дээ