Ерөнхий сайд удаа дараа “Ард түмний дэмжлэгийг авна” гэж хэлж байв. Тэгвэл ард түмний дэмжлэг түүнд үнэхээр байгаа бол одоо л хэрэгтэй байна.
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх ажлыг эхлүүлж, чуулганы танхимд авлигатай тэмцэнэ гэдэг нь намынхаа нөхөдтэй хийх тэмцэл байх болно хэмээн хэлж байлаа.
Тэр үед нь итгэхээсээ итгэхгүй нь олон байсан биз. Тэгвэл Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс явуулж байгаа олон ажил түүний хэлсэн нь зүгээр ч нэг оноо авах гэсэн улстөрчийн амны хий байгаагүй гэдгийг харуулж байна. Авлига, албан тушаалын хэрэг, хулгайтай орооцолдсон олон нөхрийн нэрийг ил тод зарласны хүчинд ямар ч байсан энэ удаагийн парламент нэг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийнхөө хэлсэнд хүрч, “Энгийн иргэн” болоод зөв, буруугаа шалгуулах боломжтой болсон гэсэн үг. Түүний араас энэ долоо хоногт прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын нэрийг чуулганаар оруулахаар болсон бололтой. Учир нь УИХ-ын даргад тухайн бичиг нь ирсэн гэсэн мэдээлэл гарсан юм.
Гэтэл үүнтэй зэрэгцэн зарим нэг нь Ерөнхийлөгчид захидал бичсэн гэсэн яриа ч гарсан. Мэдээж аврал эрж байгаа нь тодорхой. Тэгэхээр авлигач, хулгайчид эцсээ хүртэл хуулийн гадуур үлдэх арга саам сүвэгчилж, боломжит бүх аргыг хэрэглэх нь бололтой. Ингэхээр олон талаас Ерөнхий сайд дээр “гал” ирнэ. Түүнийг нь цурамд оруулж, намжаах гол хүч нь ард түмний дэмжлэг байхаас гарцаагүй.
Ерөнхий сайд угаас Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, төмөр замын хэрэг, нийслэлийн газрын наймаа гээд олон хэргийг ил болгосноор тэр хэрээр нь дайсных нь тоо нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Боловсролын зээлийн сангийн асуудлыг АТГ-т өгч шалгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад үүрэг болгосон. Энэ мэтээр өдрөөс өдөрт түүнд дургүйцэх нь ихсэж байгаа ч дэмжиж байгаа нь түүнээс хэд дахин өсөж байх шиг байна.
Мөн Ерөнхий сайд ямар нэгэн гэмт хэрэгт нэр холбогдсон л бол надаас битгий дэмжлэг хүсээрэй. Хууль хяналтын байгууллагуудаар хэл амгүйхэн шалгуулаад буруутай бол шийтгэлээ хүлээгээд яв. Буруугүй бол нэрээ цэвэрлээд ир гэсэн сануулгыг намын даргын хувьд гишүүддээ хатуухан өгсөн. Энэ сануулга, шаардлагаа ч гэсэн гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар танхимынхаа гишүүдэд хэлээд байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх үеэр "Монгол Улсын экспортын 93 хувь нь нүүрс, зэс дээр тогтож байдаг. Гэвч нүүрс, зэс гэсэн бүлэглэлтэй болсон байна. Банкаар дамжуулж улс төрийг барьцаалах гэсэн болсон байна, нууц биш. Ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон байна. Цаашаа явъя гэвэл нүүрс дагасан мафийг ил болгохоос өөр аргагүй. Ингэж байж л цэгцэлнэ. Нөхцөл байдлыг өөрчилнө л гэж байгаа юм. Энд МАН, АН хэн байх нь огт хамаагүй. Т.Аюурсайхан сайдын хувьд яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан, ажлаа өгөөд шалгуулахаа хэлсэн. Би сайд нартаа хэлсэн, ямар нэгэн хэрэгт холбогдох юм бол ажлаа өгөөд шалгуул гэж. Аалзны тор шиг хэрсэн авлигачдын торыг тасалж байж л эрх зүйт төрийн талаар ярих боломжтой болно" гэв.
Ер нь одоо Ерөнхий сайд салаа замын эхэнд зогсож байгаа мэт. Харин гар барилцаад намынхаа нөхдийг өмгөөлж, намаа бодох уу. Аль эсхүл хүний, өөрийн гэлтгүй авлигач, хулгайчаасаа нэг мөсөн салж, улсаа бодох уу гэдгийг сүүлчийнхийг нь сонгож байгаа бололтой. Тиймээс л мөнгөтэй, эрх мэдэлтэй олон хүн түүний эсрэг ил, далдаар тэрсэж эхэлнэ. Үүн дээр нь л үнэхээр дэмжлэг байгаа бол хэрэгтэй байна даа.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
хүүхдийн мөнгөө авмаар бн\n
Дуртай үедээ ямар ч хамаагүй аргаар сонгогдчихоод, дуртай үедээ орхиод гардаг алба биш шүү, УИХ ын гишүүн гэдэг чинь. Гачигдал гарсан бол түр чөлөө аваад, хэрэгт холбогдсон бол зүй ёсоор нь гишүүнээсээ түтгэлзэх ёстой. Гэм буруу нь тогтоогдвол Үндсэн хуулийн дагуу огцордог! Өөртйн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэдэг нь сонгогчдодоо өгсөн амлалт, өргөсөн тангарагаа зөрчсөн явдал бөгөөд энэ нь огцрох үндэсллэл юм шүү.
Хүн бүхэн үр хүүхэдтэй бид эд нартаа ямар их хайртай билээ тиймээс хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө одоо бид ерөнхий сайдаа дэмжье
дэмжинээ ЕС аа
монгол улсын хилээр өчнөөн мянган тонн нүүрс гаргасан гаалийн ерөнхий газрын дарга асан , чиний эзэн сүг Батболдын эхнэрийн дүү Асралтыг яагаад шалгахгүй байна аа
demjine demjine
EC aa 100
АЖНАЙ БАТ-ЭРДЭНЭ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ХУЛЧГАР ЮМАА. НАМЫНХАН НӨХӨД ЭНЭ ГАЙТАЙ НӨХРӨӨ НАМААСАА ХӨӨЖ ЧАДАХГҮЙ ХАМГААЛАХ ГЭЖ ӨӨРСДӨӨ ХӨГӨӨ ЧИРЖ ИРЭХ СОНГУУЛЬД НАМЫНХАА НЭРИЙГ НАВС УНАГААД Л... БАЛАЙ ЮМ АА. ХЭНИЙ ЭРХ АШИГ ДЭЭР ВЭ АРД ТҮМЭН МИНЬ
Ер нь одоо Ерөнхий сайд салаа замын эхэнд зогсож байгаа мэт. Харин гар барилцаад намынхаа нөхдийг өмгөөлж, намаа бодох уу. Аль эсхүл хүний, өөрийн гэлтгүй авлигач, хулгайчаасаа нэг мөсөн салж, улсаа бодох уу гэдгийг сүүлчийнхийг нь сонгож байгаа бололтой. Тиймээс л мөнгөтэй, эрх мэдэлтэй олон хүн түүний эсрэг ил, далдаар тэрсэж эхэлнэ. Үүн дээр нь л үнэхээр дэмжлэг байгаа бол хэрэгтэй байна даа.
Ерөнхий сайдад ард түмний дэмжлэг хэрэгтэй болсон нь зөвхөн Ерөнхий сайдын нэр төр эрх ашиг биш Монголчууд, Монгол Улсын ирээдүй ард иргэдийн маань амь амдралын тухай асуудал юм шүү. Бид Хэдхэн цөөхөн баячуудын дарангуйлал дор өлмөн зөлмөн амьдрах ёстой юу үгүй юу гэдэг л асуудал. Өмнөговьчууд босно гэнэ. Солиорол. Шудрага бус орлого санхүүжилт, цагаандаа гарсан хулгай луйвар тэнгэр газар шиг зөрөөтэй баян хоосны ялгаа өлсөхийн эрхэнд уйлсан,үхсэн ядуу айлын хүүхдүүд Ийм байх ёстой юу. Үгүй шүү Сонор сэрэмжтэй ухаалаг байцгаая.
АЖНАЙ ГЭЖ АРАЙ ДАВАРСАН ЭТГЭЭД ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ ТАРИАД УРГУУЛСАН ТАРИАЧИН ШИГ ХУУ ХУРААН АВЧ ХЭТЭРХИЙ ДАВАРСАН, ОДОО ЦАГ НЬ БОЛСООН. ТҮҮНИЙГ ДАРЖ АВЧ БАЙЖ ШУДАРГАС ЁС, ЭХ ОРНЫ БАЯЛАГ ЭЗЭДДЭЭ ОЧИХ ҮЙЛ ЯВУ ӨРНӨНӨ. ЕРӨНХИЙ САЙДАА ДЭМЖИЦГЭЭЕ, ХУЛГАЙЧДАД ДАХИН БОЛОМЖ БҮҮ ОЛГОЁ.