"Инновацийг орон нутагт нутагшуулъя" аян Говь-Алтайд эхэллээ

2023 оны 03 сарын 28

"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулья" аян Говь-Алтай аймагт Үндсэн хөтөлбөрийн дагуу эхэллээ.

Тус арга хэмжээний хүрээнд шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инноваци бүтээгчдийг нэг дор уулзуулж илтгэл хэлэлцүүлэг, хакатон, үзэсгэлэн, мэргэжлийн сургалт, дадлага олгох лекц, хөрөнгө оруулалтын питч зэрэг гэсэн орон нутгийн бүх насны түвшнийг хамарсан дараах үндсэн 6 хөтөлбөрийн хүрээнд салбар үйл ажиллагаа болох юм.

Хөтөлбөр 1: Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал

 Хөтөлбөр 2: Старт ап менторшип

Хөтөлбөр 3: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулахад орон нутгийн иргэд, захиргааны байгууллагуудыг  шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд сурган чадавхжуулах төслийн нээлт

Хөтөлбөр 4: Мэргэжлийн сургалт

Хөтөлбөр 5: Миний кодын эхлэл хакатон

Хөтөлбөр 6: Шинжлэх ухаан, технологи, инновацийн үзэсгэлэн & AR & VR& технологи & боловсрол

Шинжлэх ухаан, инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, гарааны компаниудын эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус аянд ЭШБ-ын судлаач, эрдэмтдийн 30-аад төлөөлөл УБ-аас оролцож байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үйл ажиллагааг албан ёсоор нээснээр 2 өдрийн үйл ажиллагаа эхэлж байна.

Арга хэмжээ Говь-Алтай аймгийн Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн байранд болж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top