Ардчилсан намынхан удтал талцсаны эцэст даргатай болсон нь УИХ-ын гишүүн асан, БСШУ-ны сайдын албыг хашиж явсан Лу.Гантөмөр. Тухайн үед “АН даргатай болж гэнэ, овоо доо” гэхийн зэрэгцээ “Энэ бол шууд уналт” гэх хүн цөөнгүй байсан. Учир нь бөөрөнхий, туйлбаргүй ийм тэргүүнтэй урагшлахгүй гэж нам дотроосоо эсэргүүцэх гишүүд нэг бус байв.
Тамга тэмдэгний хэрүүл хийж, тарж бутарсан тус намд даргын суудал бөглөсөн “Тугалган жад” биш төмөр багана хэрэгтэйг хэлсэн, зөвлөсөн нь ч бишгүй байв. Тэр нь ч үнэн болохыг Лу.Гантөмөр анхны даваанаасаа эхлээд батлан харууллаа. Яасан бэ гэвэл, мань эр өөрийг нь Ардчилсан намын даргаар Дээд шүүх бүртгэсний дараа эрх баригчид дээр гүйж очин, “Авлигатай тэмцэхийг дэмжинэ” хэмээн мэдэгдсэн. Намаа цэвэрлэж, тарж бутарснаа эвлүүлж дарга шиг дарга болох нь гэж түүнийг дэмжсэн болон дэмжихгүй байсан хэсгийнхэн хүртэл шагширсан.
Гэтэл даваа гаригт болсон АН-ын бүлгийн хурлын дараачаас түүний байр суурь 360 градус эргэсэн нь тодорхой болов.
Тэр УИХ дахь намын бүлгийнхээ нүүрсний хэрэг, авлигын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаална гэжээ. Үүний өмнө тус намаас Өмнөговь аймгийнхныг төлөөлөн УИХ-д сууж буй “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхээ хамгаалж үлдэхийн тулд нэг танхимд тохой залган сууж буй гишүүддээ тэрбум төгрөг амласан. “Мөнгө цагаан, нүд улаан” гэгчээр гишүүд “Жижиг Тавантолгой”-н эзэн гэгддэг Д.Бат-Эрдэнийг хамгаалж үлдэхээр кнопоо худалдах нөхцөл байдал үүссэн гэх мэдээллүүд дуулдаж байсан юм.
Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр ч хүртэл “Ажнай” Д.Бат-Эрдэнийн их мөнгөний өмнө нугарч унасан “Тугалган жад” болсон гэдгээ баталсан нь энэ.
Түүний хувьд өөрийгөө намаа даргалж сонгуульд орно, мөнгө хэрэгтэй гэж бодож яваа байх. Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нэг мөр болоогүй, хууль хэрхэн гарах нь тодорхойгүй ч, бүх намын хувь заяа мөнгөнөөс хамааралтай нь үнэн. Тэгээд ч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ бол АН-ын мөнгөний бурхан, “Саалийн үнээ” нь байж ирсэн. Гэхдээ авлига, нүүрсний хэрэг гэхчлэн өчнөөн асуудал яригдаж байхад “саалийн үнээ”-тэйгээ үлдэх гэсэн АН-ын хүсэл, Лу.Гантөмөрийн зүтгэл намдаа мөхөл дуудаж байна.
Энэ янзаараа тус нам 2024 оны сонгуулиар дахиад өвдөг шороодно. Ингэхдээ цаашид нам байх эсэх нь ч эргэлзээтэй болно. Үүнийг тооцоолоогүй гэхээр Лу.Гантөмөр улс төрийн тоглогч болох болоогүй байна гэсэн үг. Тохиолдлоор намын дарга болсон балчир нөхөр сөрөг хүчин гэгдэж явсан АН-ын сүүлийг мушгих ёстой байсан юм болов уу даа.
Ч.ЗОТОЛ
Сэтгэгдэл ( 19 )
Энэ хүн угаасаа яаж нам удирдах гэж, сайд нэр зүүж боловсролоор тогтоод зайлсан шүү дээ. Хөнаөл нь өсвөр үеийнхэнд үлдсэн
Gantumur ygaasaaa mung.j und hudaldagdsan tolgoigyu nuhur.ene bol ardchilalsan namiig sergeeh bish.nuraah daalgavartai hyyheldei.odoo Battulga shine aedchilsan nam bas iguulas h heregtei.
Ха ха угийн новшнууд л суудлын төлөө
Явж явж хамгийн муу нэртэй эрдэнэ л эр хүн юм бна да бусад нь урвагч нар
MUUNCHIN, BOLOVSROLIIN SAID UHAANTAI BAIHDAA MASH IH HURINGU, MUNGU UDSEN, AH-IIN NEREER BAYJISAN HULGAICH, LUIVARCHIN, ZALILAGCH ELBEGDORJIIN””” BUGS DOLOOGCHOOR”” UDIRDUULAHAAR YAJ DEESHLEH YM ENE AH-han.
ц. элбэгдоржийг шүтдэг хүн угаасаа ойлгомжтой шүү дээ..........
энэ угийн нугарамтгай гар шдээ
АН хан ер нь авилгачдыг дэмждэг. Эрдэнэтийг авсан хулгайч нарыг дэмжээд л яаж орилолдож байлаа. Одоо намынхаа авилгачдыг шалгуулахгүй гээд улс төр хийх юи байх. Аягүй бол жагсаал хийх бизээ..
YAMAR MULGUU HUMUUS VEE GANTUMUR BOL ZUGEER L ELBEGDORJIIN HUN SHUUDEE TEGEHEER TSAANA N MANAN BULEGLEL BAIGAA N TODORHOI SHUUDEEEEE MONGOLIIG MUHUUSUN MANAN BULEGLEL GOLOMTOO AN-d BAIRSHUULHAAR AJILLAJ EHLEN GANTUMURIIG AN-n DARGA BOLGOSON YUM SHUUDEEE
Сайхан далим гарваа хөөрхий. Гантөмөрөөс илүү хүн одоохондоо байхгүй шүү. Шалавхан тамга тэмдгээ өгвөл зохино.
ygaasaa ene shalikhgyi amytan
Нялхасын өвчин\n
Ene buzaruud zailaasaa Mongoliin ard tumniig doromjilj Duusahgui yumaa
Ямар ч үнэмшилгүй. АН хүсээд ч авч үлдэж чадахгүй. Ийм гэнэн юманд итгэхээ боль л доо. МАН л юу хүссэнээ хийнэ.
Өмнө нь Мүүнийхэнтэй холбогдоод байсан. Хүн өөрчлөгдөхгүй байхаа. Тэнэг юм шиг итгэсэндээ өөртөө уур ч хүрэх шиг
Цаасан жад ч юм уу.
24 оны сонгуульд Ажнай Лу.Гантөмөрийн намд 10 тэрбумын хандив өгөхөөр тохирсийн гэсээн.
11 хэн кноп шийдэхгүй гэдгийг мэдэж л байсан. Тэр зүгээр л АН-ын нэр хүнд өсч байгаад хорсогсдын тараасан яриа.
AN-iin ner hund Gantumurteigee ulam unav aa gej... ta nariin zavaardag uy ongorson, Gantumur guai