Өмнөговь аймгаас төрд сонгогдсон хоёр гишүүн гэмт хэрэгт холбогдсон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокуророос санал оруулсныг Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хэлэлцээд дэмжсэн. Ингэснээр Өмнөговь аймгийн иргэд, сонгогчид төрд төлөөлөлгүй болох асуудал тулгарсан нь харамсалтай. Тэгвэл УИХ өчигдөр (2023.03.30) чуулганы нэгдсэн хуралдаанаар өдөржин хэлэлцсэний эцэст нууц санал хураалт явуулахад Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Н.Наранбаатарын эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгуулах шийдвэр гаргалаа.
Өнгөрч буй өдрүүдэд Өмнөговьд юу болчихов, хоёр гишүүний тухайд ямар асуудал үүсэв, тэдний хэн нь хэн бэ гэдгийг монголчууд дор дороо шүүн хэлэлцэж, дүгнэлтээ хийцгээсэн. Нийгэм даяар шуугисан сэдэв одоо ч мөн үргэлжилсээр.
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд хэрхэн томорч, хэтэвч нь банк цаашаа томорсон түүх нь өмч хувьчлалтай холбоотой аж. Тэрбээр өмч хувьчлалын үеэр гадаадад сургууль төгсөж ирээд Монголдоо ид ажиллаж байжээ. Ингээд гадаад дотоодгүй явсан, энэ талын мэдлэгтэйн дээр мэдээлэлд ойр байснаа ашиглаж, өмч хувьчлалаар 170 гаруй объектийг авсан байдаг. Түүнээсээ зарахыг нь зарж, үрэхээ ч үрсээр том мөнгө болгосон бол АПУ, Баянгол зочид буудал, Мах импекс, Талх чихэр ХК-ийн гол хувьцаа түүнийх. Монголчуудын хувьцааны талаарх ойлголт дутмаг, мэдээлэл муутайг далимдуулан бараг бүх айл өрх, хүмүүсийн хувьцааг үйлдвэр, объект болгож зохион байгуулаад авчихсан. Яг энэ үеэс Тавантолгойн хувьцааг хууль бусаар цуглуулан луйвардах ажлаа эхлүүлжээ.
Тухайн үед Өмнөговийн 2000 гаруй айл өрх, иргэд хувьцаа эзэмшиж байсан байдаг. Ямар хувьцаа яаж эзэмшихээ иргэд ойлгохгүй, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэггүй байж. Тэрбээр энэ талын мэдлэгтэй давуу байдлаа ашиглан “Ажнай” брокерийн пүүс гэж байгуулан түүндээ өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр иргэдийн хувьцааг шилжүүлээд авчихсан.
Хожим Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орж, нүүрс үнэтэй болмогц иргэд энэ талаар мэдсэн хэдий ч хожимдсон байж. Өөрөөр хэлбэл, өмч хөрөнгийнх нь 90 хувийг аль хэдийн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хувьдаа шилжүүлээд авчихсан байсан гэдэг.
Өдгөө хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийг 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацдаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх баримт хэрэгт авагдсан байна. Тэрбээр “Ажнай” корпорац, Капитрон банк зэргийн хувьцаа эзэмшигч бөгөөд Капитрон банкны эцсийн өмчлөгч нь юм. Тэгвэл хуулийнхан нүүрсний хэрэгт холбогдуулж шалгах явцад тэрбээр ногдол ашгийг хууль бусаар өөртөө болон өөрийн эзэмшлийн банкны дансаараа авч, ашиглан их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан хууль бус үйлдлүүд тогтоох болжээ. Мөн 2006-2022 онд Өмнөговь аймагт 286.3 тэрбумын ногдол ашиг олгохоос зургаан тэрбум гаруй төгрөгийг шилжүүлээгүй байсан аж.
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ өөрийгөө “Өмнөговийн нүүрсийг үнэд оруулсан хүн” гэж ярьдаг. Тэгвэл 2004-2008 онд МАН засаглаж байх үед Өмнөговь аймгийн Засаг дарга байсан С.Цэрэнбаяр, ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Наранбаатар нар анх БНХАУ руу явж нүүрсээ зарах гэрээ хийсэн байдаг. Тодруулбал, 2005 оноос "Пүүшин" гэх Хятадын компани ирж Тавантолгойгоос нүүрс экспортолж эхэлсэн түүхтэй. Үүний дараа “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой транс” ХХК-ийг байгуулж, улмаар Японы “Иточу”копорациас 20 тэрбумыг зээлэн нүүрс тээврийн 150 автомашин оруулж иржээ. Ингээд Хятадын компанийг хөөж гарган Тавантолгойн нүүрсэн дээрх хяналтаа тогтоох эхний оролдлогоо эхлүүлсэн байдаг. Үүнийг нь хүлээж аваагүй аймгийн Засаг дарга С.Цэрэнбаярыг ИТХ дахь МАН-ын төлөөлөгчидтэй хүч хавсран огцруулжээ. Үүгээр тэрбээр Тавантолгой дахь 20 жилийн түүхэн хяналтаа тогтоов. 2006 оноос эхнэрийнхээ ах Дагвадоржийг “Тавантолгой транс” компанийн гүйцэтгэх захирлаар тавьж, түүгээр дамжуулан нүүрс экспортолж, их ч мөнгөтэй болсон.
2004-2008 оны сонгуульд МАХН /МАН/ ялсан ч Өмнөговиос Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, УИХ-д “62-ын бүлэг” гэгч байгуулагдсан тухайн үеэс мань эр мөнгөөр хяналтаа тогтоож эхэлжээ. Үүнд нь Ц.Элбэгдорж ихээхэн нөлөөтэй байв. Учир нь тэд цэргийн сургуулийн нэг үеийнхэн. 2008-2016 онд АН үнэмлэхүй засаглах үед “Ажнай” Д.Бат-Эрдэнэ жолооч, туслахаас эхлээд өөрийн бүх гар хөлийг Өмнөговийн ИТХ болон аймгийн удирдлагад гаргаж авсан. Өөрөө 2012 оны сонгуульд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Батлан хамгаалахын сайд болсон. 2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон. 2016-2020 онд МАН засаглаж байсан ч өөрийн гар хөлөөр дамжуулан Өмнөговийн улс төрийн эрх мэдлийг ганцхан хүн захирч ирсэн нь Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Цаашилбал, цагдаа, шүүх, прокурор ер нь хуулийн системд үнэмлэхүй хүч нөлөөгөө тогтоосон. Үүнийгээ мөнгө, эрх мэдлээр хэрэгжүүлжээ. Тэр байтугай эхнэрийнхээ ах, “Тавантолгой транс” ХК-ийнхаа гүйцэтгэх захирал Д.Дагвадоржийг МАН-ын гишүүнээр элсүүлжээ. Мөн өөрөө Монголын уяачдын холбооны тэргүүн байхдаа хадам ах Д.Дагвадоржийгоо дэд тэргүүн болгосон байдаг. Ингээд Ерөнхий сайд М.Энхболдын үед “60 тэрбумын хэрэг” гэх том сүлжээний гол тоглогч болсон байдаг. Цаашилбал өөрийн хүч нөлөөг улам томруулан тогтоохоор АН-ын том фракцийг үүсгэгч “МҮДН”-ын санхүүжүүлэгч болж ирсэн. Ийнхүү үндсэндээ Монголын шинэ үеийн улс төр, бизнес, эдийн засаг, хуулийн системийг дамнасан мафийг үүсгэсэн гэдэг. Ийм л түүхтэй эрийн нүүрсний хулгай луйвар цагийн эрхээр бөлтөрч гарч ирээд байна. Ер нь бол түүний талаар үлгэр домог шиг зүйлүүд яригддаг. Англид дөрвөн сая еврогоор Чингис хааны хөшөө худалдаж авлаа. Сингапур, Солонгос хамтарсан нэг удаагийн рейсээр 150 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай усан онгоц бүхий усан замын ачаа тээврийн томоохон компанийн 30 хувийг худалдаж авсан гэх мэдээллүүд цацагдаж байв. Нүхтийн амны хамгийн сор болсон хэсгийг найман тэрбумаар худалдан авч өөрийн зуслан болгосон гэх мэдээ одоогоос 15 жилийн өмнө дуулдаж байв. Тэр үеийн найман тэрбум төгрөг гэдэг одоогийн 80 тэрбумтай дүйцэх мөнгө. Сүүлд Яармагт Ханбогд резденсийг бариулсан нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийнх гэдгийг хэн ч мэдэхгүй. Хажуу талд нь томоохон оффис бариулсныг мөн л хэн ч мэдэхгүй. Гадна нь ямар ч хаяг байхгүй.
Ингэхдээ хэвлэл, мэдээллээс аль болох хол байж, чимээгүй ажиллаж ирсэн учраас “Ажнай” Д.Бат-Эрдэнийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Гэтэл үндсэндээ нэр цуу нь өндөр авч, хэн бүхний танил болсон “сахал” Д.Эрдэнбилэгээс ч аюултай тийм системийг Өмнөговийн нүүрсэн дээр хийсэн хүн.
2011 онд Д.Бат-Эрдэнэ Өмнөговийн иргэдийн эзэмшил Тавантолгой компанийн 51 хувиас 19 хувийг хувьчлах оролдлого хийсэн байдаг. Өөрөө бол Тавантолгойн 24 хувийг эзэмшдэг. Тэгвэл 24хувь+19 хувь гэхээр 43 хувь, орон нутгийнхан 32 хувь, “Ээрмэл” компани 20 орчим хувьд нь эзэн суух нөхцөл байдал тэр үед үүссэн. Үүнийг нь Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын шударга гишүүд МАН-ын төлөөлөлтэй хамтран зогсоосон байдаг.
Гэсэн ч тэр өнгөрсөн хугацаанд Тавантолгой дээр 70-аас дээш хувийг нь хянаж ирсэн. Тиймээс ч удирдлагыг нь өөрийн үзэмжид нийцүүлэн томилж, чөлөөлж байв. Өмнөговийнхныг нам харгалзалгүй өөрийн эсрэг дуугарсан болгоныг хууль, шүүхээр шалгуулж залхаан цээрлүүлж байв. Сонгууль болгоноор нэг хүнд 100-300 мянган төгрөг тараагаад саналыг нь худалдаад авчихдаг байв. Үндсэндээ Өмнөговийг улсын доторх улс болгож, тэр улсын хааны сууринд өөрийгөө тавьж байв. Тэгвэл үүнийг шалгах нь зөв гэдгийг олон хүн хэлдэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд ийм л зүйлтэй тэмцэж ирсэн. Тухайлбал, луйвар булхай, хулгайг илрүүлж хариуцлага тооц гэсэн иргэдийн тэмцэл, тэр дотроос залуучуудын органик жагсаалыг төрийн эсрэг эргүүлэхээр турхирч байсан гэдгийг нь Ерөнхий сайд МҮОНРТ-ээр ярилцлага өгөхдөө хүртэл мэдэгдэж байсан.Яг үнэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг “сахал” Д.Эрдэнэбилэг нар хэрхэн авсанаас ч илүү нүгэлтэй үйлдлийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хийсэн. Ийм “дайсан”-ыг дарж авах нь Ерөнхий сайдын хувьд түүхэн үүрэг гэж ард түмэн ойлгож байна.
Одоо Д.Бат-Эрдэнэ өөрийн бүх хулгай, луйврыг далдлахын тулд Монголын төрийг барьцаалж, тогтворгүй байдал үүсгэх гэж чамгүй оролдож байна. Нутгийнхаа олон сайхан залуус, журмын нөхдийг хөлдөө чирэхийг санаархаж байна. Сүүлийн үед Өмнөговь аймгийн ИТХ-д шургуулсан өөрийн гар хөлөөр дамжуулан нутгийн хоёр гишүүнийг улс төрөөр зориуд яллах гэж байна гэсэн ухуулга хийж, иргэдийг төөрөгдүүлж байна.
Монголын төр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдэг хувь хүнтэй бус түүний цаадах улс төр, эдийн засаг, бизнес, гэмт хэргийн том сүлжээтэй тэмцэж байна. Үүнийг замхруулахын тулд “Ажнай” Бат-Эрдэнэ магадгүй Н.Наранбаатарын нэрийг зээлдсэн ч байж мэднэ. Уг нь Н.Наранбаатар бол мерит зарчмаар төрд гарч ирсэн нэгэн. ТӨХ-нд мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн, Тамгын газрын дарга, Засаг даргаар шат дараалан дэвшин ажилласан төрд бэлтгэгдсэн боловсон хүчин.
Ер нь бол “Ажнай” Бат-Эрдэнэтэй хамт зургаан хүний нэр зарлагдсан. Үүний нэг нь Н.Наранбаатар. Хяналт, шалгалтын явцад үйл баримт байна гэж үзэн түүний эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурор оруулж ирсэн гэж байгаа. Гэхдээ нутгийн иргэд бол түүнийг шалгуулаад гараад ирнэ гэдэгт итгэж байна гэдгээ сошиал орчинд илэрхийлсээр байсан. УИХ энэ удаа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй ч тэрбээр шалгуулаад үнэн зөвөө тогтоолгох нь цаг хугацааны асуудал юм. Харин “Ажнай” гэдэг мафийг дарж авах нь монголчуудын язгуур эрх ашиг юм. Тэгэхээр "Гуя дагуулж хүзүү" гэдэг шиг Н.Наранбаатарын нэр хүндийг хөлд нь чирэх гэсэн Ажнай Д.Бат-Эрдэнийн амьд троллууд үнэнд гүйцэгдэх нь ойлгомжтой.
Ер нь бол цаг хугацаа гэдэг хамгийн том шалгуур байдаг. Өмнөговийг тэр чигээр нь хэрсэн сүлжээ үнэнд гүйцэгдэж, ус тосоороо ялгарч байна. Үүнийг говийн хэрсүү ард түмэн анзаарч харж байгаа нь тодорхой юм.
Ч.ЗОТОЛ
Сэтгэгдэл ( 16 )
Мандахбаяр Энхболд 2 ч ялгаагүй дээ. Наранбаатараа хавирганаас хайрч байна.
Umnugovios nuursiig mun ih zuuj dee, barag 20 jil! Nutgiin hugjil bol tasarhai bh da.\nGadaaduud n ch irj uhaad, mongol n ch uhaad, namuud n ch uhaad, avaad, avaad tonn tonnoor n udur shunugui zuusuur...\n
Manai ger buliin huvitcaag deeremdsen deeremchin
2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Дал брокерийн пүүсийг дээрэмдсэн дээ
Ажнай хэмээх 15 толгойтой хар мангасыг даран устгая, нэг иймэрхүү юм болж байгаа юм уу даа.
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө
хувьчлал нэрээр дээрэмдсэн үйлдвэр обьект болгоны төлбөрийг гаргуулж ард түмэнд нь тарааж өг!!!! AН гарч ард түмний хөрөнгийг бүгдийг луйвардаж байсныг илчилж зарлах хэрэгтэй . Одооныхон мэдэхгүй тул ил болгож сануулах хэрэгтэй. Ардчилал нэрээр хэсэг бүлэг хогын хулгайчууд улаан цайм ил далд дээрэмдэхээс өмнө Монголд бүхий л үйлдвэр үйлчилгээ бүтээгдэхүүн түүхий эдийн боловсруулалт муу хэлэгддэг Оросуудын буянаар бий болж Ард түмэн ч бас их бүтээн байгуулалт хийж байсаныг тэр үеийн гэмт хэрэг хийдэг байсан хогын нөхдүүд түрэмгийлж авсан нь үнэн
Bugdiig ni hamt abaad unaj chadah hun
Estoo hamgin tom mafi chin ene hun .Uuniig meddeg humuus ni Umnugobid esen enh baij baigaa
хүнийг ямар аймаар муухай гүтгэдэг юм бэ, арай арай, ямар их хэтрүүлэгтэй бичдэг юм, хар пиар гэгч нь энэ үү, уул нь жижиг жараахай шүү дээ, тэгэхээр том загаснууд бол бүүр аймаар юм хийдэг байх нь, даанч МАН хамгаалаад гаргаж тавихгүй байгаа болохоос
маш үнэн зүйл бол энэ юм хатуу цээрлүүл
ajnai chi gantsara urhaiatin bishe bid oor orodn deere geree hinee.