ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ЖАРГАЛ ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

Аргын тооллын 4 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 13

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.27-19.24
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 4 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 13, Бага морь одтой, цагаагчин туулай өдөр. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top