МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгалан гишүүнийг сонголоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. 

Хуралдаанаар УИХ дахь МАН-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгосон байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын бүлэг гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Намын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо. Ингэснээр МАН-ын бүлэг гурван дэд даргатай болж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gh(103.57.95.207) 2023 оны 04 сарын 03

Ene baar ajiluuldag bizde

0  |  0
Зочин (66.181.177.189) 2023 оны 04 сарын 03

Энэ муу гулгайч РЦНК н урд үлдсэн жаахан ногоон байгууламжыг бетонон ширэнгэ болгох гээд байгаа гулгайч шоо

0  |  0
Top