УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна.
Тухайлбал, Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ талаар Ирэх 2024 оныг аялал жуулчлалын жил болгосон. Тэрнээс өмнө хуулийн төслийг баталж гаргах ёстой. Ажлын хэсэг байгуулсан, Х.Ганхуяг гишүүн ахалж байна. Бүлгийн гишүүдээс хэлэлцэх асуудалд багтаагүй ч нэг саналыг тавьсан. Сүүлийн үед бизнес эрхлэгчдийг дарамтлах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах тохиолдол гарч байгаад бүлгийн гишүүд бухимдалтай гаргасан. Тиймээс Засгийн газарт энэ явдлыг таслан зогсоох чиглэл өглөө" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )