Гишүүдийн тоог 152 болгох нь үндэсний аюулгүй байдалд эерэг тусна

2023 оны 04 сарын 06

Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, холимог тогтолцоонд шилжүүлэх, улмаар гишүүдийн тоог 152 болгох тал дээр ид маргаан өрнөж байна. Иргэд олон нийтийн зүгээс одоо байгаа 76 гишүүнээ яая гэж байж дахиад 76 гишүүн нэмнэ гэж байхгүй шүү хэмээн ундууцаж буй. Гэтэл тийм биш гэдгийг эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр товч бөгөөд тодорхой байр сууриа илэрхийлэх аж.

Тухайлбал, доктор, дэд профессор Д.Бумдарь “УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх нь геополитикийн хувьд чухал ач холбогдолтой. Улс төрийн шинжлэх ухаанд тухайн улсын хөрш тухайн улсын улс төр, эдийн засагт байнгын нөлөөлөл үзүүлж байдаг гэж үздэг. Монгол Улсын хувьд хоёр их гүрний дунд хавчуулагдсан, бамбай хэлбэртэй байдаг. УИХ гадаад улс орнуудтай холбоотой эдийн засаг улс төрийн шийдвэр гаргах, олон улсын асуудалд байр сууриа илэрхийлэх болдог. Тиймээс парламент 152 гишүүнтэй, олон намын төлөөллөөс бүрдэж байвал ямар нэг шахалтаас ангид байх боломжтой” гэжээ.

Үнэн хэрэгтээ хариас ямар нэг ашиг сонирхлын үүднээс хууль батлуулах гэвэл хоёрхон намын төлөөлөлтэй 76 гишүүнтэй парламентыг худалдаж авах шиг амархан зүйл байхгүй. Харин олон намын төлөөлөл бүхий 152 гишүүнтэй парламентыг худалдаж авна гэдэг санасны гарз. Тэгэхээр Монгол Улсын бүрэн бүтэн байдал дархлаатай үлдэж байна гэсэн үг.

Иргэд олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүний тоог 152 болгохыг эсэргүүцэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Өнгөрөгч хугацаанд гол төлөв хоёр нам парламентаа бүрдүүлж, хууль баталж ирсэн. Хамгийн наад зах нь өнөөдрийн монголчуудын амьдрал ахуй ямар байна. Эдийн засаг, нийгмийн үзүүлэлт өдрөөс өдөрт уруудсаар ирсэн. УИХ-ын гишүүд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, төсвийн хулгай хийж байгаа учраас гишүүдийг үнэлэх үнэлэмж илтэд буурсан. Харин сонгуулийг холимог тогтолцоонд шилжүүлж, гишүүдийн тоог 152 болгохоор олон нам, иргэний нийгмийн байгууллагаас төлөөлөл бүрдэхээр хяналт сайжрахаас эхлээд олон сайн талтай.

Х.ХЭРЛЭН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.190) 2023 оны 05 сарын 14

Зандан дарга бүүр улаарч байнаа,152 болохгүй бол 120 болгоно гэнэ үү

0  |  0
Пүрэвдорж(202.126.89.116) 2023 оны 04 сарын 06

Хэний даалгавар вэ? Багасгаад 51 хүн байхад хангалттай.

0  |  0
Zochinх(86.111.136.127) 2023 оны 04 сарын 06

Nemsen ni zub.odoo ued neg gishuun hichnedn olon NB horoond ortson yabj bh um! Yaaj ajil tsalgardahgui bh be \nEstoi neg huralaas nuguj hurald suusaar taardag bh.

0  |  0
RG(202.9.46.238) 2023 оны 04 сарын 06

152 арай хэтэрнээ, 5 сая хүнтэй болсон үед ярих яриа\nХарин 76 гэж тогтоосон Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу 120 боогох цаг болсон байх. 120 нь одоогийн танхимдаа хуралдах бүрэн боломжтой, элдэв нэмэлт зардалгүй. Бас олон мандаттай тэгш тойрогууд ( хүн бүр адил саналын эрхтэй, тэнцүү тооны сонгогчдоос тэнцүү тооны гишүүд сонгогдох) зохион байгуулах боломжтой ! Одоо засаг захиргаа дагасан жижиг тойргоос салж байж мөнгөний согууль, жалага довын бодлогоос салах хэрэгтэй. Сонгуултйн тогтолцоогоо өөрчилсөн шиг өөрчлөх болсоон. Сонгогдох , олонхоо хадгалах гэсээн зорилгоор шинэтгэл хийгдэхгүй

0  |  0
Зочин (66.181.174.72) 2023 оны 04 сарын 06

Үндэсний аюулгүй байдал гэж хүмүүсийг худал айлгаж 76 аа нэмэх шалтаг хайж байгаа бол тэрэн шиг худал юм байхгүй шүү. 76 болохоор гадныханд худалдагдана гэж ямар үзмэрч хэлсэн юм. Гишүүдийн тоог нэмэргүй шүү.

0  |  0
зочин(64.119.26.156) 2023 оны 04 сарын 06

хамгийн гол нь ёс зүйтэй мэдлэгтэй хүмүүс баймаар байх юмаа одоо байгаа хүмүүс ихэнх нь гэмт хэрэгтэнүүд юм биш үү

0  |  0
сонгогч(202.9.47.44) 2023 оны 04 сарын 06

Гишүүдийн тоог 152 болгох нь зөвхөн намуудад ашигтай. тэд бөгс долоогчидоо УИХ-д чихэх боломжтой болно.......152 болговол бид татвар төлөхөө зогсооно....

2  |  0
нарангэрэл(66.181.160.70) 2023 оны 04 сарын 06

3 саятай хүн амтай тэдгээрийн тал нь за 1,500 сая хүн нь сонгуульд оролцох эрхтэй гэтэл яагаад ийм олон 152 гишүүн байх ёстой гэж хүн дутсаар ажил хийдэг болж энэ нь чадвар чадамж муутай нөхдүүд байнаа гэсэн үг биздээ харин үйлчилгээний ажил үзүүлэх ажилтны тоог нэмээд цахим ажлыг сайжруулах хэрэгтэй ш дээ новшнууд аа

2  |  0
7(66.181.160.12) 2023 оны 04 сарын 06

Үхсний үндсний аюулгүй байдалд эерэг болно гэж олон долоон юм хуцаад байлгүй мөрөөрөөө хэн нэгнийг дагаж намирахгүй зөв гэсэн замаараа явхад л болно 150 хуцаад байгаарай

0  |  0
Зочин(202.21.108.2) 2023 оны 04 сарын 06

76 яг болно, ядаж зардал бага гарна. 152 ихдэнэ, тэднийг тэжээх төсөв байхгүй.

3  |  0
судлаач(202.131.251.130) 2023 оны 04 сарын 06

гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоогоор сонгуулиа хийж, нээлттэй жагсаалтаар сонголтоо хийх боломж олгох хэрэгтэй. гишүүдийн тоог нэмэх нь олон ач холбогдолтой.

0  |  1
Зочин(202.21.107.16) 2023 оны 04 сарын 06

60 ямаанд 100 ухна гэдэг болох нь дээ.Тэр тоогоор ялаас зугтсан хулгайч нар орж ирнэ.

2  |  0
М(103.80.210.101) 2023 оны 04 сарын 06

битгий хуц горьд

2  |  0
Top